Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Волгоград хотыг ойн өдөр нь Сталинград гэж нэрлэнэ

ОХУ-ын Волгоград хотын думын гишүүд хотыг фашистуудаас чөлөөлсөн өдрийг тэмдэглэх баярын ажиллагааны үеэр Сталинград гэж нэрлэхээр тогтож тогтоол гаргажээ. Тогтоолд “Баатар хот-Сталинград” гэдэг нэрийг Сталинградын тулаан төгссөний ойн хоёрдугаар сарын 2, ялалтын баярын тавдугаар сарын 9, Сталинградыг бөмбөгдөх үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хэрэглэж байхаар  заажээ. Энэ өдрүүдэд албан ёсны бүх арга хэмжээнд Сталинград гэдэг нэрийг хэрэглэж байх юм.
Энэ шийдвэр гарахаас өмнөхөн Оросын коммунист нам болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд  хотын нэрийг Сталинград гэж өөрчлөх талаар цуглуулсан 50 мянган хүний  гарын үсгээ илгээсэн юм. Гэхдээ хотын думын энэ шийдвэр нь коммунистуудын болон үйлдвэрчний эвлэлийн энэ шаардлагатай ямар ч холбоогүй гэж эх сурвалж мэдээлж байна.
1589 оноос хойш Царицын гэж нэрлэж байсан энэ хотыг 1925 оноос 1961 он хүртэл Сталинград гэж нэрлэж байсан юм.

1 Сэтгэгдэл
Ок
Хамгийн их уншсан