Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг ажлаа өгч, Ц.Даваацэрэн үүрэг гүйцэтгэгчээр томилогдов

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Ингэхдээ тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа өргөдөлдөө дурьджээ. Уг нь, түүнийг Монгол-Оросын ТУЗ-ийн гишүүд хуралдаж улираан томилсон. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд ажлаасаа ийн чөлөөлөгдлөө.
Харин ТӨХ-ны шийдвэрээр Ч.Ганзоригийн оронд Ц.Даваацэрэнг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ц.Даваацэрэнгийн хувьд Бор-Өндөрийн уурхайгаас ажлын гараагаа эхэлж засварчнаас механик, цехийн дарга, орлогч дарга болтлоо дэвшжээ. Мөн Бэрхийн уурхай, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахдаа 2001 онд 3,1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхад нь авч 2006 онд 2,7 тэрбум төгрөгийн ашигтай болгон өгчээ. Ийнхүү гурван уурхайг алдагдлаас гаргаж байсан туршлагатай менежер гэнэ. Үүний дараа АМХЭГ, төрийн байгууллагад ажилласан хүн юм.

0 Сэтгэгдэл
зөв хүнээ томилсон юм биш үү
Хамгийн их уншсан