Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ

Нүүрс, зэсийн үнэ тэнгэрт цойлж байх үед Монголын иргэн бүр сард 21 мянган төгрөг авч тансагласан. Ингээд 900 гаруй тэрбум төгрөг хуваан авсан ч хариуд нь инфляцаа сумласан. Дараа нь монголчууд “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцаа эзэмшиж баялгийн эзэн гэдгээ “мэдэрсэн”. Гэвч энэ нь зүгээр цаас болон хувирч, үр ашгийг нь хүртэж чадахгүйд хүрснийг саяхнаас л мэдэрч байна. Учир нь, Таван толгойн ордын зүүн Цанхийг эзэмшигч “Эрдэнэс Таван толгой” компани дампуурлын ирмэгт байна.  Тус компани Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч, нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ хийсэн. Гэрээгээр жилд олборлосон нүүрснийхээ 70 гаруй хувийг таван жилийн хугацаанд зөвхөн “Чалко”-д өгөхөөр тохирчээ.
Гол нь, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр байсан ч дээрх үнэ өөрчлөгдөхгүй. Харин хямдарвал  буурах хатуу гэрээ хийсэн. 350 сая ам.доллароо  УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар авч  иргэдэд тараагаад  дууссан билээ. Уг нь, тус компанийн эргэлтийн хөрөнгө болох учиртай байсан. Өнөөдөр мөнгөө улсад тушаачихсан эргэлтийн мөнгөгүй, алдагдалтай ажиллахад хүрсэн гээд болохгүй бүтэхгүйгээр дүүрчихсэн компани бол “Эрдэнэс Таван Толгой”. Өнгөрсөн оны зургадугаар сараас  хойш нүүрсний үнэ 30 гаруй хувиар хямдарсан. Энэ үеэс өнөөг хүртэл “Эрдэнэс Таван толгой” компани 100 орчим сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Цаашид ч энэ алдагдал нэмэгдэхээс буурахгүй. Уг алдагдал нь нүүрс олборлолт, тээвэрлэлтийн зардлаас гарч буй аж. Жишээлбэл, өнөөдөр тус компанийн нэг тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал шингэсэн  өртөг нь 58 ам.доллар болж байгаа аж. Гэтэл “Чалко” компанид  нүүрсээ гэрээний дагуу 53.6 ам.доллараар нийлүүлж байна. Ингээд нэг тонн нүүрснээс  4.4 ам.долларын алдагдал хүлээх болжээ.
Үүнээс гадна “Эрдэнэс Таван толгой” компани дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй сая ам.долларын өртэй болсон аж. Өөрөөр хэлбэл, нүүрс тээвэрлэж буй компанийнхаа ажлын хөлсийг ч өгч чадахгүйд хүрчээ. Мөн нүүрс олборлох хөрөнгө мөнгө нь ч дутмаг болсон гэнэ. Тэгэхээр энэ жил 10 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөндөө хүрэхгүй нь тодорхой бололтой. Уул уурхайн яам тус компанид ямар эх үүсвэрээс санхүүжүүлж нүүрс олборлолт, экспортыг нь хэвийн байлгах талаар судалгаа хийж буй аж. Тэгээд Засгийн газарт удахгүй танилцуулж шийдвэрлүүлэх юм.
Иймд Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн захиралд менежментээ сайжруулах, өртөг зардлаа бууруулах даалгавар өгсөн. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл саяхан хуралдаж, дөрвөн дэд захирлынхаа хоёрыг нь ажлаас чөлөөлөөд байгаа. Ингэснээр чамгүй зардал хэмнэх аж. Нүүрсний үнэ өсч компани ашигтай ажиллаад ирэх үед л орных нь хүнийг томилох болжээ. Үүнээс гадна Хятадын талтай гэрээгээ өөрчлөх санал тавиад буй. Одоогоор ямар нэг тохиролцоонд хүрээгүй  гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдэгдсэн юм.  Гэвч “Чалко” гэрээгээ цуцалбал нөхөн төлбөр авна гэсэн яриа гараад байгаа билээ.
Уг нь, “Эрдэнэс Таван толгой” компани өрөнд орж, нүүрсээ олборлож чадахгүйд хүрэх учиргүй. Ашигтай ажиллах боломж их бий. Тухайлбал, цахилгаан станц барьсан тохиолдолд Оюу толгой, Таван толгойн баруун Цанхид нээгдэх уурхай гээд томоохон төслүүдийг эрчим хүчээр хангаж ашигтай ажиллах боломж байгаа. Энэ компанийн төлөвлөгөөнд эхний ээлжинд 300  МВт  дулааны цахилгаан станц барихаар тусгасан. Цаашдаа үүнийг өргөтгөж  1200-1400 МВт хүчин чадалтай болгох төлөв бий.  Ингэснээр Монголын өмнөд нутгийг эрчим хүчээр бүрэн хангах болно. Учир нь, өнөөдөр зөвхөн коксжих нүүрсээ ялган экспортолж байгаа. Харин эрчим хүчний нүүрсээ ашиглахгүй орхиж буй юм. Үүнээс гадна нүүрсээ баяжуулчихаад экспортлодог, хятадаас гадна хоёр, гурван  худалдан авагчтай болбол ийм хүнд байдалд орох учиргүй. Хувийн өмчит компани байсан бол магад ашигтай ажиллах л байх.  Хувьцаа эзэмшигчид нь ч аль хэдийнэ үр шимээ хүртээд эхлэх байсан биз. Тэгэхээр төр хамгийн муу менежер гэдэг нь “Эрдэнэс Таван толгой” компанийн эл байдлаас тодоос тод харагдаж байгаа юм. Иргэд ойрын хэдэн жилдээ хувьцааны ногдол ашиг, үр шимээ хүртэж чадахгүй, үнэ хүндгүй баялгийн эзэд болж хувирч байна.
Ёстой ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр “буруу тулгуулж” гэрээ хийгчдээс хариуцлага нэхэх нь зүйтэй баймаар...

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ УУРХАЙ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НАРТАА ИЛYY ЦАГИЙН ХЄЛСИЙГ ЄГДЄГГYЙ, ХУУЛЬ ЗЄРЧСЄН ХЭВЭЭР БАЙНА. 14/7 РОСТЕРООР АЖИЛДАГ БА САРД 168 ЦАГААС ИЛYY АЖИЛСАН ЦАГИЙГ ИЛYY ЦАГИЙН ХЄЛСЄЄР ТООЦДОГГYЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ЗЄРЧСЄЄР БАЙНА. ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НАР САРД 250 ЦАГ АЖИЛСАН Ч 168 ЦАГ АЖИЛСАН Ч YНДСЭН ЦАЛИНГАА Л АВДАГ. YНДСЭН ЦАЛИН НЬ САЯ ХYРДЭГГYЙ. ГАР ДЭЭРЭЭ 700 МЯНГАН ТЄГРЄГ АВЧ БАЙНА. БУСАД УУРХАЙН ЦАЛИН 3, 4 ДАХИН ЄНДЄР БАЙНА. ИЙМ БАЙХАД ЯАЖ УУРХАЙГ АВЧ ЯВАХ ЧАДАЛТАЙ ИНЖЕНЕРYYД АЖИЛЛАХ ЮМ БЭ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД Л ЭНД БАЙНА ДАА.
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ УУРХАЙ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НАРТАА ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСИЙГ ӨГДӨГГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭВЭЭР БАЙНА. 14/7 РОСТЕРООР АЖИЛДАГ БА САРД 168 ЦАГААС ИЛҮҮ АЖИЛСАН ЦАГИЙГ ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСӨӨР ТООЦДОГГҮЙ МОНГОЛ УЛСЫН ХУ***ЙГ ЗӨРЧСӨӨР БАЙНА. ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НАР САРД 250 ЦАГ АЖИЛСАН Ч 168 ЦАГ АЖИЛСАН Ч ҮНДСЭН ЦАЛИНГАА Л АВДАГ. ҮНДСЭН ЦАЛИН НЬ САЯ ХҮРДЭГГҮЙ. ГАР ДЭЭРЭЭ 700 МЯНГАН ТӨГРӨГ АВЧ БАЙНА. БУСАД УУРХАЙН ЦАЛИН 3, 4 ДАХИН ӨНДӨР БАЙНА. ИЙМ БАЙХАД ЯАЖ УУРХАЙГ АВЧ ЯВАХ ЧАДАЛТАЙ ИНЖЕНЕРҮҮД АЖИЛЛАХ ЮМ БЭ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД Л ЭНД БАЙНА ДАА.
MAH-n nuhduud ene uls orniig hichneen jil arai denduu bolgoson shu. Ene baidal duusgavar bolson ni sain hereg. Daraagiin songuuliar dahaid gargaad irehviidee manaihan. Chadah l uls shu.
Exneesee aldagdaltai ajillaj baixdaa baga deer n arga xemjee avaxgui ene zoxion baiguulalttai mungu idej baigaa 1xelber baixdaa. ter gereeg baiguulj gariin useg zursan xumuusiig shorond xiivel taarna. Bidnii tatvar iim xogiin novshnuudiin tulburt orox ch gej dee.
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ УУРХАЙ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НАРТАА ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСИЙГ ӨГДӨГГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭВЭЭР БАЙНА. 14/7 РОСТЕРООР АЖИЛДАГ БА САРД 168 ЦАГААС ИЛҮҮ АЖИЛСАН ЦАГИЙГ ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСӨӨР ТООЦДОГГҮЙ МОНГОЛ УЛСЫН ХУ***ЙГ ЗӨРЧСӨӨР БАЙНА. ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НАР САРД 250 ЦАГ АЖИЛСАН Ч 168 ЦАГ АЖИЛСАН Ч ҮНДСЭН ЦАЛИНГАА Л АВДАГ. ҮНДСЭН ЦАЛИН НЬ САЯ ХҮРДЭГГҮЙ. ГАР ДЭЭРЭЭ 700 МЯНГАН ТӨГРӨГ АВЧ БАЙНА. БУСАД УУРХАЙН ЦАЛИН 3, 4 ДАХИН ӨНДӨР БАЙНА. ИЙМ БАЙХАД ЯАЖ УУРХАЙГ АВЧ ЯВАХ ЧАДАЛТАЙ ИНЖЕНЕРҮҮД АЖИЛЛАХ ЮМ БЭ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД Л ЭНД БАЙНА ДАА.
Хамгийн их уншсан