Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Армяны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халджээ

Армяны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Паруйра Айрикяныг өчигдөр гэрийнхээ ойролцоо явахад нь цуваа руу нь халдсаны улмаас нэр дэвшигч мөрөндөө шархадсан байна. Тэрээр социализмын үед тэрс үзэлтэн гэгдэж байсан бол одоо “Өөрийгөө илэрхийлэх үндэсний нам”-ын тэргүүн болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Серж Саргсян, Ерөнхий сайд асан, “Эрх чөлөө” намын тэргүүн Грант Багратян, Гадаад харилцааны сайд байсан “Раффи Ованнисян, Карабаха Арман Меликян, улстөрч Андриас Гукасян нарын долоон хүн өрсөлдөж байгаа юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан