Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бекхэмийн хөлбөмбөгийн багийн дөрөв дэх гишүүн

Францын “Paris Sr Germain” багт таван сар тоглохоор болоод байгаа Дэвид Бекхэм гурван хүүдээ өөрийнхөө өмсгөлтэй яг ижилхэн өмсгөл бэлтгэхийн зэрэгцээ  нэг ойтой охиндоо ч давхар зэхэхээ мартсангүй. Алдарт хөлбөмбөгчнийх багтаа дөрвөн гишүүнтэйгээс хамгийн бага нь одоо нэг ой зургаан сартай Харпер охин нь юм. Дэвид Бекхэм энэ тухай Facebook хуудсандаа бичихдээ “Бүх хүүхэддээ бид өмсгөл бэлдсэн. Энэ бол бяцхан Харперынх” хэмээн зургийг нь нийтэлжээ. Тэрээр мөн Францын төлөө тоглосон цалингаа бүгдийг нь хүүхэдэд зориулахаар шийдсэн нь эхнэр Викториятайгаа хамтдаа ярилцаж байж гаргасан шийдвэр гэдгийг ч хэлсэн байна. Тэрээр Францад долоо хоногийн 170 мянган фунтийн цалинтайгаар тоглох юм.



0 Сэтгэгдэл
er hun
Хамгийн их уншсан