Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БОДЬ” ГРУППЭЭС ТАЙЛБАР ШААРДЪЯ

Нийгмийг донсолгоод байгаа МИАТ-ийн дарга нарын мөнгө угаасан хэрэг хүрээгээ тэлж, олон хүнийг араасаа чирч магадгүй болов. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Хэрэгт 10 гаруй хүн холбогдоод байна. Ах, дүү, найз нөхөд, гэр бүлээрээ энэ хэрэгт холбогдож мэдэх нь. Шалгалтын явцад илэрсэн 10 тэрбум төгрөгөөр зогсохгүй маш их мөнгөний тухай яригдах байх” гэсэн. Харин дээрх 10 гаруй хүний дотор янз бүрийн компанийн төлөөлөл багтаж буй. “Монголиан эйрлайнс” компанийн 21 хувийг эзэмшигч захирал Ч.Хоролсүрэнгээс гадна “Бодь” группийн тодотголтой бас нэг хүн энэ хэрэгт холбоотой тухай мэдээлэл бий. Тус группийн охин компанийн захирал Н.Нацагдоржийг мөн МИАТ-ийн хэрэгт шалгаж байгааг эх сурвалж хэлэв. Зарим сайтаар ч энэ талаар мэдээлэл тархсан боловч өчигдрийн байдлаар аль ч мэдээллийг унших боломжгүй хаасан байлаа.
Тус группийн албан ёсны цахим хуудас засвартай хэмээн холбогдохгүй болжээ. 2007 оноос хойш МИАТ-ийн удирдлагад байсан албан тушаалтнууд “дайны эрсдэлийн” даатгал нэрээр их хэмжээний мөнгө завшсан хэрэг зургаан жилийн дараа илэрч, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн. МИАТ-ийн дуулиан дэгдсэнээс хойш “Бодь” группийн охин компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлснийг хэвлэлүүд ч онцгойлон бичиж эхэллээ. Тухайлбал, “Монголиан эйрлайнс” компанийн 49 хувийг “Бодь” групп эзэмшдэг.
Гэвч тус компанийн зүгээс ямар ч тайлбар мэдээлэл хийсэнгүй. Ядаж л манай компаниудын үйл ажиллагаа хэвийн явж байна гэсэн ганц өгүүлбэр хэлэх байх гэж энгийн үйлчлүүлэгчид хүлээж буйг ч үл тоож байгаа бололтой. Уг нь, наад зах нь хоорондоо хагаралдаж, муудалцсан тухай мэдээллийг няцааж, эрхэм захирал, эздүүд дуугарах цаг нь болсон юм биш үү.
Чухам яагаад өдий болтол “Бодь” группийнхэн энэ хэргийн талаар албан ёсоор тайлбар өгөхгүй байна вэ. Дуугүй байгаа нь зөвшөөрсний илэрхийлэл гэдгийг зүгээр хэн нэгэн нь зохиочихсон юм биш. Өөр эх сурвалж, МИАТ-ийн хэргээс болж тус группийн охин компаниудын ажилд нөлөөлж эхэлсэн тухай ч яригдах болов. Үнэхээр хэрэгт холбогдоогүй юм бол “Бидэнд” хамаагүй”  гэдгээ ил цагаан хэлэх хэрэгтэй биз ээ.
Зөвхөн энэ хэргээс гадна паркийн газартай холбоотой асуудалд бодит тайлбар хэлэх цаг нь ч болсон баймаар. УИХ-ын гишүүн Б.Наранхүү “”Голомт”-ын Баясгалан паркийн газрыг зүгээр авчихсан. Хүмүүс мэддэггүй л болохоос биш. Баясгалан тэр газраа “MCS”-т өгчихсөн шүү дээ” гэж хэлж байсан удаатай. Хүүхдүүдэд үлдсэн цор ганц байгууламж болох паркийг Монголын үндэсний групп, корпорацууд тал талаас нь хашиж, улам л жижигрүүлсээр байгааг хангалттай ярьж, бичсээр. Эргэн тойронд нь барилга байгууламж барьж, бяцхан үрсдээ алгын чинээхэн тоглоомын газар үлдээсэн тухайгаа тайлагнах зоригтон даанч  алга. Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Бодь” групп 20 га, “MCS” групп 3 га, “Мон-Уран” компани 1.1 га, “Сөүл” ресторан 0.9 га газар эзэмшдэг гэнэ. Тэгэхээр 20 га газар эзэмшиж байгаа “Бодь” гурппийнхнээс хамгийн түрүүнд энэ талаар асуух нь зүйтэй биз. Гэвч амандаа ус балгасан мэт таг дуугүй байсаар л...
Сүүлийн үед яагаад асуултын тэмдэг болсон олон асуудалд “Бодь” групп холбогдоод байгаа үнэн учраа хэлэх цаг иржээ. Тайлбараа хэлээч ээ, эрхэм Гадаад харилцааны сайд Лу.Болд, УИХ-ын гишүүн М.Зоригт, “Бодь” группийн захирал Д.Баясгалан, “Голомт” ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг нар аа...

Л.Номин

0 Сэтгэгдэл
Лу.Болд бол жинхэнэ бохир ажлаар гаршсан гар даа. Шалгах ёстой хүний нэг мөн.
Bodi iinhon neeree tailbar hiih heregtei shdee. MIAT iig avna geel ajilchid n yaridag bsn shuuuu. Shalgah heregtei shuuu
Ene Ly.Bold ashigt maltmaliin jinhene zagalmailsan etseg shuu shalgaarai ene ved l zambaraagui litsenziin olgolt yavagdsan shuu MIAT iin tsaana Battulga ene hed baiga shuu ATG iim yumnyyda shalgaj bailda dandaa neg jijig gariin humuusiig shalgaj baih yum
ЭНЭ БУРУУ ШҮҮ
ЛУ.БОЛДЫГ ХЭРЭГТ ХИЙВЭЛ ТАНАЙ АССА БЭБ САЙТЫГ ХАЛГАЖ ЧАДНА ШҮҮ
ЛУ.БОЛД ЭНЭ ХЭРЭГТ ХАМРАХГҮЙ ШҮҮ АССА БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан