Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажлын хэсгүүдийн хуралдаантай

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдээс гадна хэд хэдэн ажлын хэсгийн хуралдаантай. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдах юм байна. Мөн “Улаанбаатар хотыг  2020 он  хүртэл  хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдана.
Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан