Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ОЮУНГЭРЭЛ: АНГЛИ РУУ ӨӨР НЭГ ТРИННОЗАВР БАТААР ХУУЛЬ БУСААР ГАРГАСНЫГ ИЛРҮҮЛСЭН

Монголын хилээр хууль бусаар гаргаж, АНУ-д дуудлага худалдаагаар зарагдсан аварга Триннозавр батаарын араг ясыг энэ хавар Монголд авчирч, Лениний музейд залах гэж байгаа. Гэвч Монголын говиос олдсон 70 сая жилийн настай аварга үлэг гүрвэлийн сураг дахин тасарчээ гэх мэдээлэл өчигдөр зарим цахим хуудсаар цацагдлаа. Энэ талаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

-IBTimes.co.uk цахим хуудаст “Хулгайлагдсан гэх Триннозавр батаарын араг ясыг Их Британид аваачсан байж болзошгүй гэсэн мэдээллийн мөрөөр Шотландын цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа” гэж мэдээлснийг манай цахим хуудсууд мэдээлж эхлээд байна. Энэ үнэн үү?

-Хууль бус наймаачин Эрик Прокопиг байцаах явцад хууль хяналтынхан зургаан араг яс хураан авсан. Түүнээс гадна тэрээр өөр нэг Триннозавр батаар Их Бртанид байгаа гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн мөрөөр манай яамнаас Англид суугаа Элчин сайдаараа дамжуулан хууль хяналтын байгууллагад нь санал хүргүүлсэн. Одоогоор Английн тал өөрийн иргэн Крис Морр гэдэг хүнээс байцаалт авахаар болсон. Крис Морр хэвлэл мэдээллийнхэнд хандахгүй байгаа. Тэрээр Монголд Эрик Прокопитой хамт ирж байсан юм билээ. Хамтран хилээр хууль бусаар Триннозавр Батаарыг гаргасан гэдэг утгаараа зөвхөн хууль хяналтынханд хандана гэж түүний өмгөөлөгч хамгийн сүүлд мэдэгдсэн байна. Гэхдээ яг одоогоор Эрик Прокопигийн мэдэгдсэн Тироназавр батаар Англид байна уу гэдгийг тодруулах ажиллагаа явж буй учраас хаана байгааг баттай хэлж чадахгүй байна
Америкт дуудлага худалдаагаар орсон Триннозавр батаар болон бусад таван олдвор тус улсын хяналтад байгаа. Алга болоогүй.
-АНУ-д байгаа зургаан олдвор маань хэзээ эх орондоо ирэх вэ?
-Өнгөрсөн оны Арванхоёрдугаар сард болсон шүүх хурлаар Эрик Прокопид энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд ялыг нь эцэслэн өгнө гэсэн шийдвэр гаргасан. Тэр болтол Эрик Прокопи ялаа наймаалцах эрх эдэлж байгаа. Хэдийгээр тэр гэм буруутай нь тогтоогдож, 17 жилийн ял сонссон ч ялаа бууруулахын тулд бүх мэдээллийг хууль хяналтынханд хэлэх, хууль бусаар цуглуулсан олдворуудаа гаргаж өгөх, хууль бус сүлжээнүүдийг илчлэх үүргээ биелүүлж байна. Энэ үүргээ сайн биелүүлбэл түүний ялыг хөнгөрүүлэх боломжтой. Энэ хугацаанд араг яснуудыг Монголын талд хүлээлгэн өгөх боломжгүй. Магадгүй хэрэг шийдэгдэх хүртэл араг яснуудын тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр ирэх тавдугаар сараас Монголоос хууль бусаар гарсан олдворууд ирчих болов уу гэж таамаглаж байна.
-Эрик Прокопиг шүүх үеэр түүнээс Монголын  хилээр яаж үлэг гүрвэлийн олдворуудыг гаргасан гэдгийг асуусан юм болов уу?
-Одоо л илрүүлэхээр ажиллаж байгаа. Яаж гаргасан талаархи түүний өгөх мэдээлэл ял хөнгөлөх хамгийн том үнэтэй мэдээ байх болов уу гэж бодож байна. Бид өмгөөлөгчөөрөө дамжуулан түүнээс асуух асуултуудаа өгчихсөн. Монголд яг хэн, хэнтэй хамтарч ажилласан, аль боомтоор гаргасан гэх зэрэг мэдээллүүдийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан.
-Манай талаас Англитай хэр холбоо харилцаатай байна вэ?
-Олон төрлийн санал хүргүүлсэн. Хамгийн эхлээд хуулийн байгууллагуудад нь хандсан. Мөн Английн палеонтологичид хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байгаа. Хэрэв шүүх хурал болж Триннозавр батаар олдвол гэрчилж чадна гэдгээ ч хэлсэн. Монголыг нэлээд сайн мэддэг Английн улстөрчид ч гэсэн өмгөөлөгч үнэгүй олж өгнө гэсэн.
-Хэргийг шийдэх явц жаахан удаашраад байна уу. Энэ хооронд Триннозавр батаар маань өөр замаар алга болчих вий гэсэн сэрэмжлэл төрөөд л байна?
-Манай хуулийн болон АНУ-ын хуулийн тогтолцоо өөр. Америкт хоёр авто машин мөргөлдөхөд түүнийг шийдэх дундаж хугацаа нь хоёр жил юм байна л даа. Манай энэ удаагийн хэргийг дунджаар найман жилийн хугацаанд хэлэлцэж дуусах ёстой ч найман сарын хугацаанд бүх үе шатыг нь дамжсан учраас хамгийн хурдан шийдэж байна хэмээн АНУ-ын талаас хэлж байгаа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
энэ мөрдөн байцаагч баймаар авгай байна даа
Хамгийн их уншсан