Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одонгийн мөнгийг энэ долоо хоногт олгоно

Алдарт эхийн I, II одонтой эхчүүдийн мөнгийг энэ долоо хоногт багтаан олгоно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эхийн нэгдүгээр одонтой ээжүүд 200 мянга, хоёрдугаар одонтой эх 100 мянган төгрөгийг жилд нэг удаа авдаг байхаар болсон. Тэгвэл алдарт эхчүүдийн одонгийн мөнгөний санхүүжилтийн хуваарийг Нийгмийн халамж үйлчилгээний газраас Сангийн яаманд шилжүүлжээ. Харин Сангийн яамныхан одонгийн мөнгөний санхүүжилтийг энэ сарын 5-6 нд багтаан холбогдох газруудад нь байршуулах аж. Мөнгийг ХААН, Хадгаламж, Капитал зэрэг банкаар дамжуулан эхчүүдэд олгох юм байна. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг ба хоёрдугаар эхийн одонтой 180 орчим мянган хүн байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан