Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц бүсгүйчүүд өмд өмсөх эрхтэй боллоо

Загварын мэдрэмжээр гайхагддаг Франц бүсгүйчүүд эцэст нь өмд өмсөх эрхтэй боллоо. Франц эмэгтэйчүүдийн хувьд “эрэгтэй хүн шиг хувцаслахаар бол” орон нутгийн удирдлагаасаа заавал зөвшөөрөл авч байх ёстой гэсэн дүрэм 200 жилийн өмнөөс үйлчилж байгаа ч тэр хууль журам ердөө цаасан дээр үлдсэн юм. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хэмээн шүүмжлүүлсэн ч амь бөхтэй оршсоор байсан энэхүү хоригийг Францын Засгийн газар XXI зуунд сая нэг хүчингүй болгож байна. Анх энэ хоригийг 1800 онд эмэгтэйчүүдийн тодорхой албан тушаал хашихаас сэргийлж гаргаж байсан бөгөөд 1892-1909 оны үед “хэрвээ бүсгүйчүүд дугуй эсвэл морь унахаар болвол өмд өмсч болно” хэмээн бага зэрэг зөөлрүүлжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан