Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ “Standard & Poor’s”-ийг шүүхэд өгнө

АНУ-ын Засгийн газар “Standard & Poor’s” рейтингийн агентлагийг шүүхэд өгөх болсноо Хууль зүйн яамаараа дамжуулан мэдэгджээ. Улс орнууд, банк санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог дэлхийн хамгийн алдартай агентлагуудын нэг “Standard & Poor’s”-ыг шүүхэд өгөх болсон шалтгаан нь 2008 оны хямралыг урьдчилж харалгүй, АНУ-ын эдийн засагт өндөр үнэлгээ өгсөнтэй холбоотой гэнэ. 2007 онд АНУ-д моргейжийн зах зээлээс үүдэлтэй хямрал тохиолдож, улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамарсан билээ. Гэтэл “S&P” агентлаг тэр эрсдлийг олж хараагүйгээр барахгүй моргейжид суурилсан үнэт цаасанд өндөр рейтинг тогтоож байсан нь зах зээлд бодит бус мэдээлэл тарааж, улмаар хямрал газар авахад нөлөөлсөн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Тийм ч учраас зээлжих зэрэглэлийн агентлагийн эсрэг заргалдаж байгаа анхны улс болж байна. Харин   “S&P” үүнийг ямар ч баримт нотолгоогүй, хууль эрх зүйн хувьд боломжгүй үйлдэл гэж үзэж байгаа аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан