Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ ГАРЫН МАНАН ХӨӨРӨГ 150 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ


Эрт дээр цагаас монголчууд хөөрөг зөрүүлж, бэлгэ дэмбэрэлийн үгс хэлэлцэн мэнд усаа эрэн мэндчилдэг байсан уламжлал өдгөө ч гэсэн хадгалагдан ирсэн. Сар шинийн баяраар ахан дүүс, найз нөхөдтэйгээ хөөрөг зөрүүлдэг ёсон залуу үеийнхэнд мартагдахгүй улам дэлгэрсээр байгаа билээ. Залуус үе дамжин ирсэн үнэт чулуун хөөргийг өндөр үнээр худалдаж авч, нэг ёсондоо өөрсдийгөө эдээр чимж, бэл бэнчингээ гайхуулдаг ч гэдэг.
Хуучин нийгмийн буюу социализмын үед хөөрөг хэрэглэдэг хүн үгүй, хүүхдийн тоглоомоос хэтрэхгүй болох шахаж байсан гэлцдэг. Харин сүүлийн үед хүмүүс Цагаан сар, Үндэсний баяр наадамаар хөөрөг даалингаа гаргаж,  монгол ёсоор мэнд мэдэлцэхийг эрмэлзэж, уламжлалаа дэлгэрүүлэх болсон нь анзаарагдах болжээ. Зөвхөн баяр наадам гэлтгүй энгийн үед ч хөөргөө байнга авч явдаг хүмүүс цөөнгүй бий. Энэ жил хөөрөгний эрэлт хэрэгцээ урьд өмнөхөөс илүүтэй байгаа учир хөөрөгний үнэ ханш ямархуу байгааг судалсан юм.
Хүний хар нүднээс бусад зүйл бий гэх “Нарантуул” худалдааны төв дээр Хятадаас орж ирсэн хөөрөгнүүд 20-150 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Гэхдээ тэд бол жинхэнэ чулууг дуурайлган хийсэн хуурамч эд. Тус худалдааны төвийн Цахилгаан барааны хэсэгт байх үнэт эдлэл борлуулагчид жинхэнэ чулуун хөөрөг худалдаалдаг гэнэ. Тэнд хөөрөгнүүд дөрвөн саяас дээш үнээр худалдаалагдаж байна.
Харин эртний эдлэлийн дэлгүүрүүдэд өөр үнэтэй худалдаалагдаж байв. Тухайлбал, алтан нуух, шүрэн толгойтой их гарын хөөрөг хамгийн үнэтэй нь. Түүнийг 150 сая төгрөгөөр өөрийн болгож болох аж. “Эхнэртээ хайртай бол авдаг л эд дээ” гэдэг шиг. Хөөрөгт дуртай, бэл бэнчинтэй хүн нүд унагахаар эд байсан юм.
Дунд гарын хиймэл чулуун толгой, хайлшан нуухтай хаш, мана хөөргийг 200-300 мянган төгрөгөөр, дунд гарын мөнгөн хөөргийг 300 мянган төгрөгөөр  авч болох ажээ.
Эрийн хийморь малгай, бүс гэдэг. Тийм ч болохоор чамин хийцтэй сайхан бүсээр гоёдог эрчүүдийн гол хэрэглээ болсон. Хөөрөгний ханш сураглах зуур бүсний үнийг ч бас сонирхлоо. Ширэн бүсний үнэ 50-100 мянган төгрөг, мөнгөн бүс 300 мянгаас дээш төгрөгийн үнэтэй байлаа.

Б.Цэдэв



0 Сэтгэгдэл
хөөрөгний багж хэрэгсэл зардаг газар байна уу
Хаш мана 200-300 мянга гэнэ үү хийлгэхэд л 1000000-2000000 шдэ
Chuluu zarj idej bayjij baigaad chuluunii haraal tusaj amia aldah gej baigaan ayultai shv chuluunii haraal
Хамгийн их уншсан