Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын чуулганы хуралдаантай

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай. Хуралдааны эхэнд СЕХ-ны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх туахй маргаашны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар танилцуулах юм байна. Харин үргэлжлүүлэн энэ долоо хоногт байнгын хороодын хурлаар хэлэлцүүлсэн асуудлуудыг эцэслэх юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Иргэний нисэхийн салбарт төрөөс 2020 он хүртэл баримтлах бодлогыг батлах аж. Тэрчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороодод шилжүүлнэ. Энэ мэтчилэн Байнгын хороодын хурлаар хэлэлцсэн 11 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолыг өнөөдөр хэлэлцүүлэх юм байна. Харин дөрвөн хуулийн эцсийн найруулгыг сонсох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан