Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манайх Хятадад ганцхан сард 2,3 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ

БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээгээр тус улс 2012 оны арванхоёрдугаар сард тоүүхэндээ хамгийн их буюу 7,6 сая тонн коксжих нүүрс гадаадаас оруулж иржээ. Энэ нь өмнөх 2011 оны мөн үетэй харьцуулахад 51,37 хувь өссөн бол 2012 оны 11-р сарынхаас 30,4 хувиар өссөн юм байна. Хятад улс энэ сард Канадаас 1,5 сая  тонн коксжих нүүрс авсан нь 2011 оны мөн үеэсээ дөрөв дахин их байгаа нь хамгийн их өссөн дүнтэй байна. Австрали улсаас бараг гурван сая тонн нүүрс авсан нь ч өмнөхөөсөө хоёр дахин өсчээ. Өвлийн хүйтэн болсонтой холбоотойгоор Монголоос нийлүүлдэг нүүрсний хэмжээ бага зэрэг буурч 2012 оны арванхоёрдугаар сард 2 сая 280 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь 2011 оны арваннэгдүгээр сард 2,5 сая тонныг өгч байснаас  9 хувь бага байгаа бол өмнөх 11 дүгээр сарынхаасаа 16,1 хувиар бага байна.
Харин хятад улс өөрөө энэ хугацаанд ердөө 410,2 мянган тонн коксжих нүүрс гадаадад гаргасан байна.

0 Сэтгэгдэл
монголын баялаг ч урагшаа урсч байна даа, мөнгө нь харин хэний халаасанд орж байдаг юм бол доо
Хамгийн их уншсан