Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвад хууль бусаар амьдарч байсан цэвэрлэгчдийг саатуулжээ

ОХУ-ын цагаачлалын алба, цагдаагийнхантай хамтран Москвад шалгалт хийснээр нийслэлийн баруун дүүргээс гэхэд л орон сууцны нөхөрлөлд цэвэрлэгч, хашааны сахиулаар ажиллаж байсан гадаадын 90 иргэнийг саатуулсан байна. Тэдний нэгэнд нь ч ОХУ-д оршин суух зөвшөөрөл байхгүй байжээ. Истрины гудамжин дахь хувийн сууцуудад шалгалт хийхэд мөн л иргэдийн байранд сууж байсан 100 орчим хүнийг саатуулжээ. Тэдний 20-иод нь бүр ямар ч бичиг баримтгүй, бусдынх нь ОХУ-д оршин суух хугацаа хэтэрсэн байсан байна. Дорожный гудамжнаас бас Орост хууль бусаар амьдарч байсан Дундад Азийн 130 цагаач иргэнийг илрүүлэн шалгахад таван галт зэвсэг гарсны гурав нь Оросын холбооны хэмжээнд эрэн сурвалжилж байсан буу байжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан