Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын чуулган хаана

Намрын чуулганы эцсийн хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар байнгын хороодын хурлаар хэлэлцэгдсэн хуулиудыг батлах юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотын 2020 он хүртлэх төлөвлөгөө, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт олон асуудлыг хэлэлцэх аж. 

1.       “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
 
-      Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Ж.БАТЗАНДАН танилцуулна.
 
2.       “Улаанбаатар хотыг  2020 он  хүртэл  хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний  тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
 
-      Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАШДОРЖ танилцуулна.
 
3.       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
 
-      Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
 
4.       Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
 
-      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
 
5.      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
 
-      Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНБАТ танилцуулна.
 
6.      Эцсийн найруулга сонсох хууль, тогтоолууд:
 
•        Хаягжуулалтын тухай хууль;
•        Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
•        “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
•        “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
•        Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
•        Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
•        Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
•        Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
•        Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
•        Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
•        “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
•        Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
•        Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
•        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль;
•        Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
•        Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
•        “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
•        “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
•        "Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоол.
 
7.   Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы хаалт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан