Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын чөлөөнд гарсан цагдаа, мэргэжил нэгтнүүд рүүгээ дайрчээ

2008 онд Лос-Анжелос хотын цагдаагийн газраас халагдсан 33 настай Кристофер Дорнер нэг цагдааг буудан хөнөөж, хоёр хүн шархдуулаад байна. Мөрдөн байцаагчид түүнийг халагдсаныхаа төлөө хамт ажиллаж байсан нөхөд рүүгээ гал нээсэн байх гэж үзэж байна. Хууль сахиулагчид одоо түүний байж болох газрыг бүслээд оршин суугчдад болгоомжтой байхыг анхааруулж байна. “Энэ хүн цагдаагийн тусгай сургууль хийсэн, өмнө нь ч зэвсэгт хүчинд алба хаасан. Тэр олон нийтэд, ялангуяа цагдаагийн ажилтан, тэдний гэр бүлийнхэнд онцгой аюул учруулж мэднэ” гэж Лос-Анжелосын цагдаагийн газрын дарга Чарли Бек мэдэгджээ. Түүнийг эрэн сурвалжлах ажилд америкийн хэд хэдэн мужийн мянга гаруй цагдаа, холбооны мөрдөх товчооны ажилтан  оролцож байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан