Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РОЙТЕРС мэдээлж байна

Рио Тинто энэ долоо хоногт Монголын Засгийн газрын ширүүхэн хэлэлцээтэй тулгарах гэж байгаа тухай РОЙТЕРС мэдээлж байна. Тус мэдээнд төсвийн алдагдлыг нөхөх болон 6,2 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойгоос Засгийн газарт ногдох хувийг өсгөх талаар хэлэлцэнэ. Мөн Рио Тинто Монголын Засгийн газарт ногдох хувийг өсгөх нь юу л бол, гэхдээ жилд 425 мянган тонн зэс, 460 мянган унц алт боловсруулах чадалтай төслийг хэрэгжүүлэхийн тулд Рио Тинто дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулж магадгүй талаар зарим шинжээчдийн үзэж байгааг дурдсан байна. Мөн Монгол Улсын Засгийн газар гэрээнд зааснаас гадна орж ирсэн нийт орлогын таван хувьтай тэнцэх хэмжээний ашгийн нөхөн төлбөр нэхэмжилж магадгүй талаар дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан