Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол судлалд 8,7 тэрбум төгрөг зориулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Сангийн хөрөнгөөр эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, залуу судлаачдыг урамшуулан залгамж үе бэлтгэн чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхий дахинд сурталчилдаг байхаар заасан юм. Дээрх чиглэлийн хүрээнд “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр’’-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталж, энэ чиглэлд тодорхой бодлого гаргасан юм. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол судлалыг эдийн засаг, санхүүгийн хувьд төрөөс бодитой, тогтвортой дэмжих зохицуулалт бий болох юм. Монгол судлалыг дэмжих санд төсвийн хөрөнгөөс 2013-2016 онд 8,7 тэрбум төгрөгийг үе шаттайгаар төсөвлөн зарцуулах тооцоо, судалгаа гарч байна.
 Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь шинжлэх ухааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан