Өмнөд Солонгосоос гаралтай Мүүний шашны Эв нэгдлийн сүмээс 3500 хосын гэр бүлийг нэгэн зэрэг батламжилсан томоохон хуримын ёслолыг Сөүлээс холгүй зохион байгуулжээ. Мүүний шашныг үндэслэгч Сан Мён Мүүн нас барснаас хойш ийм томоохон арга хэмжээ зохион байгуулаагүй байсан Эв нэгдлийн сүмийнхэн 200 шахам орноос 3500 хос цуглуулж, Сөүлийн ойролцоох Чёншимийн дэлхийн энхтайвны сүмд хуримыг нь хийжээ. Үүгээр ч зогсохгүй энэхүү ёслолыг бусад улс орон дахь Эв нэгдлийн сүмүүдэд дүрс бичлэгээр шууд дамжуулан, түүнээс ч олон мянган хүний хуримыг хийсэн гэж байна. Хуримын ёслолыг мүүний шашныг үндэслэгч агсан Сан Мён Мүүний эхнэр Хак Жа Хан удирдах явуулсан гэнэ.
Өдгөө гурван сая шахам дагагчтай болсон гэлцдэг Мүүний шашны Эв нэгдлийн сүм 1960-аад оноос хойш ийм олон хосыг нэг дор хуримлуулах ёсыг хийж ирсэн бөгөөд 1997 онд Вашингтонд 30 мянган хосыг нэгэн зэрэг гэрлүүлж байсан удаатай.