Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр МоАХ албан ёсоор улс төрийн хүчин болсон өдөр

Яг 23 жилийн өмнөх энэ өдөр МоАХ-ны Анхдугаар Их хурал МҮЭ-ийн Соёлын төв ордонд болж МоАХ-ны улс төрийн илтгэл, Хуулийн шинэчлэл, Сүсэг бишрэл, 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх тухай хавсралт илтгэл зэргийг хэлэлцэж байв.  Их хурлыг МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж хөтлөн явуулж “Шинэ толь” сонин гарсныг хурлын төлөөлөгчдөд зарлажээ. Энэ үеэр МоАХ-ны Улс төрийн илтгэлд ард түмны амьжиргааны түвшин туйлын дор байгааг цохон тэмдэглээд, цаашид социалист хуваарилалтын зарчим ноцтой гажуудсаны улмаас бий болсон нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтын тогтолцоог үндсээр нь халж өөрчилснөөр цалин хөлсийг эрс нэмж болох тухай дурджээ. МоАХ-ны Анхдугаар Их хуралд 16 аймаг, гурван хотын МоАХ-ны салбар зөвлөлийг төлөөлсөн 611 төлөөлөгч болон 200 гаруй зочин оролцож дуу хоолойгоо хүргэж байжээ. Мөн энэ үеэр жуулчны дүрээр гадаадын 30 орчим сурвалжлагч хүрэлцэн ирж тус Их хурлыг сурвалжилсан юм. МоАХ-ны гишүүд, дэмжигчдийн хүчтэй шаардлагаар Их хурлын ажиллагааг Радио телевизээр орон даяар дамжуулжээ. Энэ үеэр ордны гадна цугласан МоАХ-ны олон мянган дэмжигчид тус шаардлагаа эрх баригчдад хүргэх гэж төв замын хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хааж байсан байна. Тиймээс тус өдрөөс эхлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр МоАХ-ны үйл ажиллагааны талаар илт худал хуурмаг мэдээлэл цацах нь багасч албан ёсоор сурвалжлан нэвтрүүлдэг болжээ. Тус Анхдугаар Их хурлаар МоАХ нь албан ёсоор хуурьчлан баталгаажуулсан, улс төрийн хүчин гэдгээ илтгэн харуулсан юм.

0 Сэтгэгдэл
ОДОО БОЛ ЖЕНКО БАТТУЛГЫН ӨМЧ
Хамгийн их уншсан