Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

@ тэмдэг яаж үүссэнийг та мэдэх үү

Бэлгэ тэмдэг бол алив нэгнийг илэрхийлэх, ойлгох хамгийн энгийн, бас товчхон арга. Гавлын ясыг дайрсан улаан аянга дүрсэлсэн зургийг харсан хэн ч энэ цахилгааны аюултай, өндөр хүчдэл байна гэж шууд ойлгоно. Өнөөгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн лого, бэлгэ тэмдэг ч гэсэн ямар нэртэйгээс гадна ямар үйл ажиллагаа явуулдгийг нь шууд илэрхийлдэг. Үг үсэггүй ч ганц хоёрхон зураас, цэг, тэмдэг нь хэн хүнд шууд ойлгогддог олон бэлгэ тэмдгийг бид мэднэ. Анхаарлын тэмдэг, хэрээс, хавирган сар, од, хас тэмдэг гээд......
Харин энэ тэмдгүүд хэзээ яаж үүссэн бэ. Ямар түүхтэй билээ.



Анхаарлын тэмдэг

Латин текстэд бичигч баярласан талархсанаа илэрхийлэх бол “Io” гэж бичдэг нь “ура” гэсэнтэй ижил утгатай. Дундад зууны үед бичээч нар “о” үсгээ “II-ийнх нь дор бичдэг байсан аажимдаа “о”-гоо цэгээр илэрхийлэх бол Анхаарлын тэмдэг үүссэн гэнэ.















Асуултын тэмдэг
Бас л анхаарлын тэмдэгний адил түүхтэй. Латин бичигт асуултаа өгүүлбэрийн төгсгөлд «Quaestio» гэсэн үг бичиж илэрхийлдэг байж. Бичээч нар үүнийг товчлоод “Qo” гэдэг байснаа аажимдаа мөн л дээр дор нь бичдэг болсноос асуултын тэмдэг үүссэн гэнэ.






Нохой буюу @

Энэ тэмдэг уг нь дундад зууны үеэс латин гар бичмэлд орж иржээ. Лам нар байнга тохиолддог  үгсийг янз бүрийн аргаар товчлон тэмдэглэдэг байж. Ad  гэсэн угтвар үгийг нийлүүдээд @ гэж тэмдэглэдэг байсан байна. Үүнээс гадна @ нь бас санхүүгийн тооцоонд барааны үнийг илэрхийлдэг байсныг 1972 онд америкийн BBN Technology компанийн мэргэжилтэн Рей Томлинсон шуудангийн хйарцагны хаяганд хэрэглэхр санаа гаргажээ. Ер нь бол энэ тэмдэг олон хэлэнд янз бүрийн “нохой”, муурын зулзага”, “өт”, “сүлбээр зүү” гэсэн утгатай гэнэ.


Нэмэх тэмдэг
Нэмэх, хасах тэмдэг 1490 онд анх мэндэлсэн гэнэ. Чехийн математикч Ян Видман “Түргэн, сайхан тоолъё” гэдэг номдоо анх нэмэх хасахдаа энэ тэмдгийг хэрэглэх сана адэвшүүлжээ. Харин үржүүлэх, хуваах тэмдгүүд үүнээс бүүр хойно мэндэлсэн юм гэнэ.









Анархи

Анархиуд бол төр засаг хэрэггүй, бүгдээрээ энх тайвнаар зөвшилцөөд л дур дураараа амьдрахыг сурталддаг улс. Тэдний ямар  ч дайн самуунгүй, улс төр,гүйгээр жижг жижгхэн хамтралуудад хамтдаа амьдарч, хамтаа аж ахуйгаа эрхлэн, оройдоо дуулж бүжиглэж байх чөлөөт сайхан амьдралыг энэ чөлөөт зураасуудаар илэрхийлсэн гэдэг.





Цөмийн зэвсгийн эсрэг

1958 онд британийн дизайнер Жеральд Холт бодож олсон гэнэ. Энд христийн загалмай, энхтайвны тагтаа, цөмийн пуужинг дүрсэлсэн гэдэг. Үнэн хэрэгтээ Хол тойрог дотор “цөмийн зэвсэг” буюу «nuclear disarmament» гэдэг хоёр үгийн эхний үсэг N болон  D үсгийг л үзүүлсэн юм байна.








Сугар буюу эмэгтэй

Венерагийн одон орны бэлгэ тэмдэг өнөөдөр эмэгтэй хүнийг илэрхийлдэг тэмдэг болоод байгаа нь энэ.












Ангараг буюу эрэгтэй

Харин улаан нүдэн буюу Ангараг гаригийг илэрхийлдэг тэмдэг нь эрэгтэй хүнийг илэрхийлдэг. Сум бүхий бөмбөлөг бүхий энэ гариг дайны бурхныг илэрхийлдэг шүү дээ.









Могойтой хундага

Могойн хор бол эм хийдэг бүтээгдэхүүн болохоор эмнэлгийн бэлгэ тэмдгийг ингэж хийдэг  гэж 10 хүний ес нь хариулдаг. Үнэн хэрэгтээ эртний анагаах ухааны бурхан Аскдепия охин Хихиены  бэлгэ тэмдэг юм гэнэ. Асклепийн дагуул нь хоёр ухаант могой байсна болохоор Хихиена тэднийг аяганд сүү хийж хооллодог байсан гэсэн домог бий.







Загас буюу Инь, Ян хоёр

Хятадын амар амгалангийн бэлгэдэл. Цагаан нь гал, өдөр, агаар, эрэгтэйг илэрхийлдэг бол хар нь ус, шөнө, газар, эмэгтэйг төлөөлнө. Бүхий л ертөнц энэ л хоёроос бүтдэг гэдэг.
Монголчууд бол загасыг нар зөв эргүүлж дүрслээд хэзээ ч нүдээ анихгүй, амар амгалан гэхийн зэрэгцээ арга билэг хоёр гэдэг.







Бүхнийг харах цонх

Бурхан бүхнийг хардаг ч өөрийгө өхардаггүй гэсэн энэ бэлгэдэл бүр эртний египетээс үүдэлтэй. Дорно дахины энэ бэлгэдлийг өнөөдөр ам.доллын дэсгэр дээрээс харж болно.










Пентаграмм

Албан ёсны дурсгал бичгээр бол  грекчүүд таван гал, ус, шороо, хий, төмөр гэсэн мах бодыг бэлгэдэж амар амгаланг дүрсэлсэн тойрог дотор хийн хэрэглэж байж. Арабчууд үүнийг “Давидын тамга” гээд аюулаас хамгаалах хүчтэй гэж итгэдэг.









Смайл

1960-аад онд  зураач Харви Болл сэдэж гаргасан түншүүддээ зориулсан сурталчилгааны тэмдэг. Нэгэн үе хиппүүд хар тамхи наймаалахдаа ойлголцох нууц тэмдэг болгон ашиглаж байсна гэдэг. Цагдаагийнхан тэмдгийн учрыг ойлгож харин ч өөрсдөө ашиглан энд тэндээ наадаг болсон байна. Интернетэд бол зүгээр л инээмсэглэл илэрхийлсэн тэмдэг.





Хас тэмдэг

Эртний энэтхэгчүүд нарыг илэрхийлэн хэрэглэж байсан гэдэг. Тэгээд ч өнөөдөр энэтхэгт  сүм хийд, тава, хуримын хувцсан дээр байдаг. Энэтхэгчүүдийн итгэдгээр бол хас тэмдэг нь цаг бусын үхлээс хамгаалах, эрүүл энх, урт удаан нас хайрладаг гэнэ.




Буруу эргэсэн хас
Бас л энэтхэгээс гаралтай энэ тэмдгийг гитлерчүүд өөрийн бэлгэ тэмдэг болгосон. Үүнээс болоод нарны бэлгэдэл бослн энэ тэмдэг бараг л үхэл, цусыг илэрхийлдэг болсон гэхэд ташаарахгүй. Гэхдээ өнөөдөр европын ихэнх оронд  дайны тухай ном, кинонд энэ бэлгэдлийг  ашиглахыг хориглосон байдаг.









Зүрх

Эртний грек, ромчууд хайр сэтгэлийн илэрхийлэл болгон ашигладаг байж. Энэ бэлгэ тэмдгийг дундад зууны үеэс л христианчууд ингэж зүрх гэж нэрлэдэг болсон гэнэ. Угтаа бол энэ тэмдэг нь эрэгтэй хүний боссон бэлгэ эрхтний толгойг дүрсэлсэн, чамтай дотносъё, ойртъё гэснийг илэрхийлдэг гэж олон судлаач үздэг байна.

1 Сэтгэгдэл
em has yug bilegdediin
нас тэмдэгний учирыг мэдэхгүй бол сэтгүүлч байгаад яанаа Го.Бадарч үнэн хэлжээ
has temdeg manaah sht ee malaaa ene assa g owoo yum boluu gej bodson chin sda
medexgui uym aa bitgii medee bolgoj tavij bai. aaviig chini xyatadaas garaltai geed bicheed baival chamd yamar ve?
ter has temdeg chin mgl chuud bid nar hunnu gurnees omno hereglej baisan shuu dee
Хамгийн их уншсан