Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос 99 хүнийг Сириэс татаж авлаа


Оросын Онцгой байдлын нисэх онгоц өөрийн болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын 99  иргэнийг иргэний дайн болж байгаа Сириэс нүүлгэн шилжүүлж өнгөрсөн шөнө Москвад буусан байна. Энэ хүмүүсийн дотор 29 эмэгтэй, 38 хүүхэд байжээ. Энд Орос, Украин, Белорус, Киргиз, Узбекстаны иргэд байгаа юм. Домодедовын нисэх буудалд тэднийг сэтгэлзүйч эмч нар угтжээ.
Иргэний дайн болж байгаа Сириэс иргэдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ОХУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж байгаа юм. ОХУ-ыг Гадаад яамны мэдээлж байгаагаар Сирид ОХУ-ын 5,3 мянган иргэн, энэ дотор сири хүнтэй гэр бүл болсон 25 бүсгүй байдаг гэнэ.
Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах шаардлага тавьж эхэлсэн тэмцэл иргэний дайн болон хувирч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 70 орчим мянган хүн амь үрэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан