Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио Тинтогийн 20 жилийн өмнөх хар дарсан зүүд Оюу толгойд давтагдах уу

Рио Тинтогийн Монгол дахь зэс, алтны уурхай ёстой л мөрөөдлийн гэмээр байршилтай. Дэлхийн хамгийн том зах зээл болсон Хятадын хажууханд оршино. Гэвч энэ төсөлд илүү их хяналт тавих гэсэн Монголын хүсэл сонирхол Риогийн буруугаар эргэсэн өөр нэг уурхайн гашуун туршлагыг сануулах болов.
Монголын Засгийн газар улсынхаа хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгойн төслийн зардалд 6,6 тэрбум ам.доллар гаргачихаад байгаа  Риогийн менежментийг шүүмжлэх болсон. Хууль тогтоогчид нь Оюу толгойн ашгаас илүү хувийг хүртэх хэрэгтэй хэмээн маргаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь төслийн менежментэд илүү хяналт тавих сонирхолтой байгаагаа мэдэгдсэн билээ. 2011 онд эдийн засаг нь 17,3 хувиар өссөн атлаа гурван сая шахам хүн амынх нь тавны нэг нь ядууралд автсан хэвээр байгаа энэ улсад ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, Ц.Элбэгдорж өрсөлдөх юм.
Гэвч Рио Оюу толгойн гэрээг өөрчлөх Засгийн газрын шаардлагад татгалзсаар байгаа нь байдлыг улам хурцатгаж, хориод жилийн өмнө Риогийн өөр нэг зэсийн уурхайд болсон явдал давтагдах вий гэж бодоход хүргээд байна. Пангуна төсөл гэдгээр олонд танигдсан Папуа Шинэ Гвинейн Бугэйнвилле арал дахь Рио Тинтогийн зэсийн уурхай нутгийнхны эсэргүүцэл тэмцлээс болж хаагдан, өдий хүртэл АНУ-ын шүүхэд маргаан дагуулсаар байгаа юм.  
Уул уурхайн үзүүлж буй хор нөлөө их байтал компаниас хангалттай нөхөн төлбөр өгөхгүй байна гэж нутгийн ард иргэд эсэргүүцсэнээс энэ бүх явдал эхэлсэн юм. Уурхайд ажилладаг нэгэн эр анх энэ тэмцлийг эхлүүлж, эцэстээ тэр нь арлыг тусгаар тогтносон улс болгох томоохон хөдөлгөөн болон тэлсэн юм.
Тиймээс Папуа Шинэ Гвинейн Засгийн газар тэнд цэргээ оруулан, онц байдал тогтоосон нь эцэстээ олон мянган хүний аминд хүрсэн гашуун түүхтэй. Яван явсаар энэ хэрэг АНУ-ын шүүхэд очиж, Рио Тинто компани Папуа Шинэ Гвинейн Засгийн газраар геноцит үйлдүүлж, хүний эрхийг ноцтой зөрчиж, байгаль орчинг сүйтгэсэн гэдэг гомдлыг арлын иргэд гаргасан юм. 2011 оны аравдугаар сард болсон шүүх хурлаар Рио ялагдсан ч АНУ-ын Дээд шүүхэд давж заалдаад, одоо хүртэл шийдвэр гараагүй байгаа.
Харин Монголын Оюу толгойн хувьд энэ хоёр төслийг хооронд нь харьцуулах аргагүй гэлцэж байна. Ирэх долдугаар сард үйлдвэрлэлээ эхлэх энэ уурхай 50 жил ашиглах нөөцтэй. Энэ нь 1972-1989 оны хооронд гурван сая тонн зэс олборлож, таван саяыг нөөцөлсөн Пангунагийн уурхайгаас даруй гурав дахин том гэсэн үг. 

Байгалийн баялгаа өмчирхөх нь
Уул уурхайн компаниудын татвар, рояалтийг нэмэх, тухайн төсөлд эзэмших хувиа өсгөн тэлэх зэргээр байгалийн баялгаа өмчирхөх гэсэн улс орнуудын шаардлага үнэндээ сүүлийн жилүүдэд уул уурхайн боссуудын санаа зовоох гол асуудал болоод байна. Харин Монголын тухайд “Ашигт малтмалаа өмчирхөх үзэл өсөн нэмэгдсэн гэж би бодохгүй байна. Энд угаасаа л тийм үзэл байсаар ирсэн” хэмээн Улаанбаатар дахь “Monet Capital Investment Bank”-ын шинжээч Видур Жэйн ярьж байна. “Ялангуяа одоо бол сонгууль ойртсон үе. Сонгуульд гадаадын хөрөнгө оруулагчид санал өгдөггүй болохоор Засгийн газар санал өгөх эрхтэй хүмүүстээ хандсан л алхам хийнэ шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдаас аль болох ихийг салгаж, ашиг олно гэж амласан улстөрчид л олны дэмжлэг хүлээдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Засгийн газар дахь авлига, үр ашиггүй менежмент нь гадаадын хөрөнгө оруулалт үр дүнгээ өгөхгүй байгаагийн гол шалтгаан гэдгийг ард иргэд нь ойлгохгүй байна даа” хэмээн тэрээр одоогийн нөхцөл байдлын талаар дүгнэсэн юм.

Хэн нь ялах бол?
Ийнхүү улсынх нь хүн амын тавны нэг нь өдөрт ердөө 1,25 ам.долларын орлоготой улс орныг төлөөлж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэдний дэмжлэгийг авах хүсэлтэй Элбэгдорж  нэг талд нь зогсч байгаа бол түүнтэй нүүр тулах Риогийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн ард ч бас санаа зовнисон хувьцаа эзэмшигчид нь байгаа билээ. Сэм Уолш ердөө хоёр сарын өмнө, өмнөх захирал Том Албанез компанидаа 14 тэрбум ам.долларын алдагдал үүрүүлсэн гэрээнийхээ төлөө огцорсны дараа Рио Тинтогийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Хоёр талын эсрэг тэсрэг байр суурь гэрээг өөрчилж чадахгүй байх гэж шинжээч Жэйн үзэж байна. Учир нь, “Рио Тинто Монголын Засгийн газрын саналыг зөвшөөрчихвөл бусад улс орон ч ийм зүйл шаардаад эхэлнэ. Тиймээс магадгүй хөшигний цаана тохиролцоо хийх биз” гэж тэрээр таамаглаж байна.

Монгол Vs Рио
Монголын хууль тогтоогчдын Оюу толгойн талаар гаргаж буй гол шүүмжлэл уурхайн зардал дээр  төвлөрч байгаа юм. Тэд уурхайн зардал бараг 24,4 тэрбум ам.долларт хүрлээ хэмээн мэдэгдэж байгаа бол Оюу толгойн цахим хуудаст бичсэнээр Рио зардлаа 6,6 тэрбум ам.доллараар тооцсон байна.  Хоёр тал ядаж төслийн нэгдүгээр шатны зардал хэтэрвэл дээд тал нь хэд байх ёстойг ч гэрээндээ тусгаж чадаагүй хэмээн “BDSec”-ийн Ник Козин ярьж байна. Ер нь, төслийн илүү зардлыг тухайн төсөлд эзэмших хувь хэмжээгээ ахиулахад ашигладаг.  Оросын саяхны жишээг  дурдахад л  газрын тос, байгалийн хийн “Сахалин-2”  төслийн хөрөнгө оруулалтын зардлаа хоёр дахин нэмэх гэсэн “Royal Dutch Shell Plc” компанийн хүсэлтийг Засгийн газар нь батлахаас жил шахам татгалзаж байсан удаатай. Эцэст нь тус компани эзэмшдэг хувиа оросуудад зарж, түүнээс хойш гол гол салбартаа гадаадын том компаниудыг оруулахгүй гэж Оросын эрх баригчид амласан билээ. 

Түүх давтагдахгүй
Магадгүй, Оюу толгой Пангунагийн түүхийг давтахгүй, хавьгүй сайнаар төгсөх байх. “Пангуна төслөөс хойш дэлхийн зах зээл, уул уурхайн компаниудын бодлого зарчим, улс орнуудын асуудлыг харах өнцөг ч өөрчлөгдсөн” хэмээн “BT Financial Group”-ийн шинжээч, Риогийн хувьцаа эзэмшигч Тим Баркер ярьж байна. Гэхдээ нэг л зүйл өөрчлөгддөггүй нь байгалийн баялаг хаана заяасан, тэндээ л оршдог гэсэн маргашгүй үнэн юм.
Магадгүй одоохондоо баялгаа ухаж гаргахыг тэд төдий л яарахгүй байж болох ч 10 юм уу 15 жилийн дотор хоёр тал тохиролцоонд хүрчих байх гэж уул уурхайн шинжээчид үзэж байна. 23 жилийн өмнө хаагдсан Риогийн уурхай хоёр долоо хоногийн өмнөөс дахин нээгдэх сураг гараад байна шүү дээ. Учир нь, тэнд одоо хүртэл өмнө нь ухаж гаргаснаас ч илүү их алт, зэс байгаа болохоор.

Эх сурвалж: Bloomberg.com
Бэлтгэсэн Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
tenegteldee ter Bayr, bagabandial buudahgui yu
Монголын тухайд “Ашигт малтмалаа өмчирхөх үзэл өсөн нэмэгдсэн гэж би бодохгүй байна. Энд угаасаа л тийм үзэл байсаар ирсэн” хэмээн Улаанбаатар дахь “Monet Capital Investment Bank”-ын шинжээч Видур Жэйн ярьж байна. “Ялангуяа одоо бол сонгууль ойртсон үе. Сонгуульд гадаадын хөрөнгө оруулагчид санал өгдөггүй болохоор Засгийн газар санал өгөх эрхтэй хүмүүстээ хандсан л алхам хийнэ шүү дээ.
Элбэгээ бишээ Баярыг буудах хэрэгтэй. Элбэгээ одоо зөвхөн улс төрийн тоглолт хийж байна.
30 jiliin nooctei
dongoj say 30 jilioin nooctei magaadgui iluu baih gej macrei helsen
elbgeeg buud
tenegteldee ter Bayr, bagabandial buudahgui yu
elbegdorj bid bvgdtei xamt bga yu yag ineedtein dald oyu tolgoig hamgiin ih demjdeg hvn shvde. Ehner n hvrtel oyu tolgoin handivin uulzaltand americd yawj bga zurag ntr hvrtel bdag shd
Хамгийн их уншсан