Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найз бүсгүйдээ бэлэг авах гэсэн биш 10 жилийн ял авч магадгүй


ОХУ-ын Кубанийн Белореечнская дахь нэгэн дэлгүүрт өдөр дунд зөвхөн нүдээ гаргасан хар масктай нэгэн хүн хутга барьж  орж ирээд худалдагчийг мөнгө өгаргаж өгөхийг шаарджээ. Энэ өдөр кассанд ердөө л 50 рублийн дэвсгэр тхэдэн задгай мөнгө байсан байна. Дээрэмчин мөнгийг гялгар уутанд хийж, хэдэн хайрцаг тамхи, хоёр шил пиво аван гарч зугтаажээ. Худалдагч тэр дор нь цагдаа, ар гэрийнхэндээ хэлэхэд яаран ирсэн гэрийнхэн нь гудамжинд дээрэмчинтэй зөрсөн гэжээ. Цагдаагийнхан шуурхай ажилласнаар дээрэмчнийг олж саатуулахад малгай, хутга, эд зүйл нь тэр чигээрээ гарсан гэнэ. 24 настай, өмнө нь ял эдэлж байсан тэр  залуу найз бүсгүйдээ бэлэг авах гэсэн ч мөнгөгүй байснаас дээрэм хийснээ хүлээж байгаа ч түүнд 10 жилийн ял нүүрлэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан