Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс “Нүүрсний бирж”- тэй болно гэв

Нүүрсний салбарынхан чуулж байна. Үүнд, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Япон зэрэг улсын Элчин сайд болон 10 гаруй орны 700 төлөөлөгч оролцож байгаа. Энэ удаагийн “Coal Mongolia 2013” чуулганаар уг салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, олон улсын харилцаа хамтын ажиллагаа, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин зэргийг хэлэлцэж буй юм.  Мөн эрчим хүч, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологийн тухай ч дэлгэрэнгүй ярилцаж байна. Чуулганд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “Нүүрс эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эд төдийгүй  Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг. Монгол орны хэмжээнд 15 сав газарт 300 гаруй орд илрэл бий. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ тэргүүлэх байрт орж байна. Иймд нүүрс Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох юм. Нүүрсээ дэлхийн зах зээл дэх үнээр борлуулахын тулд олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх, худалдан авах өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам тээвэр, логистикийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн нүүрсний  экспортын нэгдсэн цонхны бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам кокс-хими, нүүрс-химийн үйлдвэр хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлттэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технологийг дэмжинэ” гэдгийг онцоллоо. “Coal Mongolia 2013”чуулган өнөөдөр үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан