Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мазаалайд зориулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 220 мянган төгрөг хандивлажээ

Алтайн өвөр говьд 22 тоо толгойгоор амьдарч байгаа мазаалайг хамгаалахад сүүлийн үед нэлээд анхаарал хандуулах болов. Байгаль, орчин ногоон хөгжлийн яамнаас энэ амьтныг хамгаалахын тулд эрдэмтдийн үгийг сонсож бодлого боловсруулж байгаа. Мөн Үндэсний бахархалт мазаалай ТББ-аас тоо толгой нь ховордсон энэ амьтанд хоол тэжээл хүргүүлэх хандивын дансыг Худалдаа хөгжлийн банкинд нээжээ. Өчигдөр энэ дансанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 220000 төгрөг, УИХ-ын дарга З.Энхболд 50000 төгрөг зэрэг хандив өргөжээ. Хандивын дансанд өнөөдрийн байдлаар 2.078.999 төгрөг цуглажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан