Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвхөн орон нутагт багшлах дадлага хийх МУБИС-ийн оюутнуудыг “цалинжуулна”

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 773 иргэн ханджээ. Өмнөх жишгийн дагуу санал хүсэлт голлосон ба тэдгээрийн 40 шахам хувьд холбогдох байгууллагаас хариу өглөө.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд хувийн эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлж болно гэж мэдээлсэн ч бодит байдал дээр энэ журам хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилжээ. Шүүмжийн хариуд Эрүүл мэндийн яамнаас “Одоогоор хувийн эмнэлэгт даатгалын систем үйлчилж эхлээгүй. Даатгалын шинэчилсэн тогтолцооны төсөлд энэ асуудлыг оруулан хэлэлцэж байна” хэмээн хариулаад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эмийн сан, сувилал, амралтын газрын нэрсийг www.ndaatgal.mn сайтад байршуулсныг дуулгалаа.
Боловсролын байгууллагад ажилласан жил, тэтгэмжийн нөхөн тооцолт, багшлах дадлага хийх оюутнуудыг цалинжуулах журмын талаар “11 11 төв”-д олон асуулт иржээ. “Зөвхөн хөдөө орон нутагт багшлах дадлага хийх МУБИС-ийн оюутнуудад томилолтын зардал болох 500 мянган төгрөг олгоно, энэ нь нийт оюутнуудад хамаарахгүй” гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ. Салбарын сайдын энэ оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/47 тоот тушаалаар ийм журам мөрдөгдөж эхэлсэн байна.
Их дээд сургуулийн элсэлтийн шалгалттай холбогдуулан иргэний цахим үнэмлэхээ аваагүй байгаа 1994, 1995 онд төрөгсдийн бүртгэлийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэрхэн авахыг цөөнгүй иргэн асуужээ. Мөн овог нэр, регистрийн дугаарын зөрчлөө засуулахаар захиалга өгсөн ч цахим үнэмлэхний хэвлэлт удаашралтай байна гэж иргэд шүүмжиллээ.
Нийслэлтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт 220 гаруй иргэн санал шүүмж хэлсний дотор орон сууцны халаалт, цахилгаан, лифт, цэвэрлэгээ, хот тохижилт, замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг сэдэв голлох байр суурь эзэлсэн байна. Түүнчлэн, гудамжинд яваа иргэд рүү золбин нохой дайрч урах тохиолдол гарч байгааг дуулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг дэмжихээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Haraal id. tegeed MUIS bolon busad surguulaas bagshlah dadlaga hiih oyutanuud yah we. im teneg shiidweriig hen gargadag bna. tegeed ch MUBIS-iin oyutanuud MUIS-iin ouytanuudaas iluu gej uuu. БСШУЯ-ийг хараал идээсэй
Хамгийн их уншсан