Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэлээ


Өчигдөр өнөөдөр орос орон даяар эх орноо хмагаалагчдын өдрийг тэмдэглэж байна. Хуучин 1918 онд улаан арми анхны ялалт байгуулсан өдөр гэж Зөвлөлтийн улаан арми, тэнгисийн цэргийн флот, цэргийн нисэх хүчний өдөр хэмээн тэмдэглэдэг байсан энэ өдрийг өнөөдөр орос орон даяар Эх орноо хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ өдөр оросын бүх бүс нутаг, хотууд, цэргийн тойргуудад аугаа их эх орны дайн, Афганы болон Чечений дайнд оролцсон ахмад дайчдын алдрыг дурсан, амь үрэгдсэн цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэлээ.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ОХУ-ын ЭСЯ, хамтран Зөвлөлтийн цэргийн нэрт жанжин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан