Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобус-3 компани ажил хаяж, тэдний оронд өөр автобус явуулжээ

“Автобус-3” компанийн “Бэлх-Мишээл экспо”, “Бэлх–Вокзал”, “Тоосгоны үйлдвэр-ботаник”, “Тоосгоны үйлдвэр- 3, 4 хороолол” чиглэлд явдаг автобусны жолооч нар өнөөдөр ажил хаяжээ. Ажил хаясан шалтгаан нь автобусны тасалбарын үнийг нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газраас дээрх чиглэлд өөр компанийн автобусыг түр явуулж байна. Харин ажил хаясан асуудлыг эцэслэн тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан