Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн ер бусын, хамгийн үнэтэй 10 шар айраг

Шар айраг  бол хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтний хамгийн дуртай, хамгийн нэрд гарсан согтууруулах ундааны нэг байсаар ирсэн. Олон хүн насан туршдаа нэг л төрлийн шар айрганд  үнэнч байж хэрэглэсээр ирсэн байдаг. Шар айргийг  янз бүрийн орон улс хийж, зарим нь нэрд гарч дэлхий нийтээрээ мэдэх ч хамгийн өвөрмөц орчинд бэлтгэж, хадгалж бэлтгэсэн ерөнхийдөө стандарт бус шар айраг гэж байна аа. Манай гаригийн хамгийн өвөрмөц, хамгийн өндөр үнэтэй 10 шар айргийн тухай сонирхуулж байна.

Space Barley


Сансрын анхны шар айраг. 2006 онд анх буудайн үрийг дэлхийгээс өөр газарт ургах эсэх, тэсвэрлэх чадвартай эсэхийг тодруулахаар сансарт илгээсэн байна. Туршилт дууссаны дараа энэ улаан буудайг шар айраг  үйлдвэрлэлийн Sappor компани авч үйлдвэрлэсэн байна. Хүсвэл та зургаан лонх шар айргийг  110 ам.доллараар авч ууж болно.



Crown Ambassador Reserve

Энэ тансаг шар айргийг бүтэн жил царсан торхонд хийж исгээд дараа нь оргилуун дарсны шил шиг лонхонд хийдэг. Нэг шил нь 90 ам.доллар.

Tutankhamun Ale

Эль Тутанхамон бол бараг гурван мянган жилийн тэртээ домогт Нефертитид зориулж исгэж байсан жор гэнэ. Хаантан зориулсан шар айрагны жорыг өнгөрсөн зууны төгсгөлөөр сэргээн гаргасан нь энэ. Хагас литр ийм шар айраг 75 долларын үнэтэй.

Sink the Bismarck



Шотландын шар айрагны Brewdog компанийн “Бисмаркийг живүүлнэ” гэдэг шар айраг 41 градусын хатуулагтай. 375 грамм ийм шар айраг 80 доллар.








Utopias

Америкийн хамгийн үнэтэй шар айраг бол Samuel Adams компанийн Utopias. 0,7 литрийн шилтэй нь 150 доллар. 27 хувийн согтууруулах найрлагатай энэ шар айргийг АНУ-ын 13 мужид худалдаалахыг хориглосон байдаг.






Schorschbock 57


Согтууруулах найрлагаараа дэлхийн дээд амжилт тогтоосон энэ шар айраг 57,5 градус. Ийм болохоор немцийн “Пивоны цэвэр байдлын тухай хууль”-ийг зөрчдөг. Schorschbrä компани ердөө 36 лонх ийм шар айраг үйлдвэрлэж тус бүрийг нь 275 доллараар үнэлсэн.





Jacobsen Vintage


Данийн шар айраг үйлдвэрлэгчдйин бүтээл. Швед, Францаас царсан торхонд хийж авчирсан шилдэг дарсны аргаар гаргаж авсан 375 граммын шилтэй  энэ шар айраг 400 долларын үнэтэй.

End of History


За энэ бол Белгийн шар айрагчдын бүтээл. 330 граммын шилтэй нь 465 доллар. Готландын уулсаас түүсэн жимсний орцтой. Brewdog компани ердөө 12 шил ийм шар айраг үйлдвэрлэснээ тус бүрийг нь  туулай, хэрэм зэрэг үслэг амьтны арьсаар бүрж чихмэл шиг болгожээ.





Pabst Blue Ribbon 1844


Pabst Blue Ribbon бол АНУ-д хамгийн хямд шар айрагт орно. Харин Хятадад дээд зэрэглэлийн гэж тооцогдон нэг шил нь 44 доллар хүрнэ. Энэ нь Америкийн үнээс 44 дахин их гэсэн үг. Хэргийн гол нь Хятадууд Pabst-ийн лицензийг авч технологийг нь өөрчилсөн.

Antarctic Nail Ale

Дээд зэрэглэлийн энэ шар айргийг хагас литрийн шилтэйгээр ердөө 30-ыг л үйлдвэрлэсэн. Хамгийн гол нь хойд мөсөн далайн мөсөн уулын усаар найруулсан гэдэг. Дуудлага худалдаан дээр бүгдээрээ 800-1815 доллараар зарагдсан байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
amitnii arisand higed bhdaa yahudee hertsgii yumaaa
Хамгийн их уншсан