Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Санчир: Бид олуулаа шүү гэдгийг ойлгуулах нь миний зорилго

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хаан түүхтэй Монголчууд” Монгол судлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Тархан суурьшсан Монголчууд” байгууллагаас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улсад судалгаа хийхдээ “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах ажээ. Ингээд “Тархан суурьшсан Монголчууд” төрийн бус байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа.

-10 жилийн турш дайн байл­даан, байгалийн хүнд хэцүү үзэгд­лийг үл хайхран Монголоо эрсэн ажлынхаа тайланг монголчууддаа дэлгэхээр зэхээд байна уу?

-2009 онд анх “Монголын төлөөх зүрх бүхэнд” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Энэ удаад сүүлийн гурван жилийн хугацаанд очсон 15 улсад байдаг Монголын түүх соёлын дурсгалыг хадгалан үлдсэн бүтээн байгуулалтуудын 80 гаруй зураг, эзэнт гүрний үеийн зоосыг дэлгэн үзүүлэх гэж байна. Засгийн газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр судалгааны зургуудаа дэлгэх учраас түрүүчийн үзэсгэлэнгээс  арай чанартай болно. Үзэсгэлэн үндсэн долоон төрлөөр гарах юм. Зүчи хааны шарилын бунхан, Хүлэгү хааны Одон орны төвийн туурь, Хубилай хааны Одон орны төв, Захирагч Үлэгбэхийн Одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Дундад ази дахь “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүд, Хүлэгү хааны Шинжлэх ухааны Академи зэрэг барилга байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургийг тавина. Ганцхан зургаа л тайлбарлахад, Монголын эзэнт гүрэн ямар агуу түүхтэй юм бэ гэж бахадмаар болно гэдэгт итгэж байгаа.
-Таны ярианд Одон ор­ны төв гэдэг нэр олон гарлаа. Мон­голчууд тэгэхээр аль эртнээс л одон орны шинжлэх ухаанд нэв­тэр­сэн байжээ гэж дүгнэж болох нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Мөнх хааны зарлигаар эзэнт гүрний баруун хязгаар нутгийг төвшитгөхөөр очсон Хүлэгү хаан Ил хант улсын анхны нийслэлийг Маруго хэмээх газрыг сонгон байгуулсан түүхтэй. Энэ нь одоогийн Ираны зүүн Азербайжан мужийн газар нутагт байх багахан хот л доо. Тэнд Персийн одон оронч Насир ад Дин  тэргүүтэй дэлхийн шилдэг эрдэмтдийг урин залж “Одон орны оргил төв” буюу Персээр “Расадхан” хэмээх цогцолбор байгуулсан байдаг. Мөнөөх одон орны төвд нар, сарны эргэлт, цаг улирлын онцлогийг судлах танхимаас гадна, одон орны дуран авиаг хийдэг урлан, 400 мянган номтой номын сан, дэлхийн шилдэг одон орончдын хүрээлэн байсан таван туурь үлдсэн. Тэнд очиж үзэх үнэхээр бахдам сайхан санагдсан шүү.
-Хамгийн сүүлийн судалгааг Иран, Иракаар хийсэн байх аа?
-Өмнө нь очиж байсан. Энэ оны эхээр дахин тийшээ яваад ирсэн. Энэ удаагийн аялал дээр хэлсэнчлэн арай үр дүнтэй болсон. Тийм учраас аяны богцоос маань гараад удаагүй байгаа шинэхэн зурагнуудаа дэлгэхэд бэлэн болоод байна. “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэнг маань тө­рөөс дэмжиж, олон түмэнд сарын хугацаанд үнэ төлбөргүй хүргэх бо­ломж олгосонд маш их баяртай байна.
-Та үзэсгэлэнд тавигдах ганц зургийг л тайлбарлахад Монголын эзэнт гүрнийг бахдан бишрэх болно гэсэн шүү дээ. Тэгвэл манай сонины уншигчид болон намайг бишрүүлэх түүх яриач гэвэл...?
-Монголын соёлын дурсгалтай холбогдох зүйлийг ярихаар ерөнхийдөө Ил хаадын үеийг л ярих болоод байгаа юм. Өлзийт хааны ордныг тайлбарлая л даа. 2005 онд “Дэлхийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж, Ил хаан Өлзийтийн ордон” гэдэг тодотголоор хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн байгууламж юм. Ил хант улсын гурав дахь нийслэл өнөөгийн Ираны Занжонь мужийн төв Занжонь хотоос холгүй оршдог “Султание” хэмээн нэрлэх болсон ордон юм. Хүлэгү хааны ач Аргун хаан тухайн цаг үеийн хамгийн сүрлэг барилгыг барих зарлиг гаргаж, хожим түүний хүү Өлзийтийн үед энэ бунхан баригдаж дууссан гэдэг. Монгол гэрийн загвараар барьсан Өлзийт хааны ордон гурван давхар, тал бүр нь найман талтай. Бөмбөгөр оройн жин нь 200 тонн гэдэг юм билээ. Өлзийт хааныг тэнгэрт халихад энэ ордонд нь бунхалсан гэж сурвалжууд өгүүлдэг. Манай түүхийн зохиолуудад энэ ордны тухай цухас л дурддаг, зураг тайлбар байдаггүй. Гэтэл очоод үзтэл алмайрмаар маш том байгууламж байсан. Шууд л огшоод ирсэн. Биднийг очих хүртэл яг зориод очсон монгол эрдэмтэн судлаач төдийлэн байгаагүй болохоор олон нийт энэ гайхамшигт байгууламжийн талаар сайн мэддэггүй. Тэгвэл одоо Монголын ард иргэд гэрэл зургаас ч гэсэн үзэх боломжтой болж байна. Энэ байгууламж Монголын төдийгүй дэлхийн соёлын түүхийн дурсгал болсон.
-Та өөрийгөө “Би бол жижигхэн судлаач” гэж тодорхойлдог. Гэтэл өнөөдөр таны хийсэн ажил нь судалгааны сэдэв болоод байна шүү дээ?
-2011-2013 оны хооронд “Хаан түүхт монголчууд” монгол судлалын хөтөл­бөрийг хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд дээр хэлсэн орнуу­даар хэд хэдэн удаа явж өөрийнхөө хэм­жээнд судалгаа хийж, гэрэл зураг авсан. Манай судлаачид өөрс­дөө очоод судлах боломжгүй ч гэ­сэн миний авсан гэрэл зургуудад судал­гаа хийж байна. Энэ гаргах гэж буй үзэсгэлэнд маань Монголын архитекторуудын холбоо хамтран ажиллаж байна. Магадгүй миний хийсэн зүйл өөр хэн нэгэнд эхлэл болж байвал ажлын маань үр дүн гарч байна гэсэн үг.
-Монголын түүхийн өв өнөө­дөр эх орондоо сүйтгэгдээд бай­хад, мөнхийн дайн самуунтай гэж хэлж болохоор Иран, Ирак, Афга­нистанд одоог хүртэл хадгалагдаж буй нь нэг талаар гайхмаар ч юм шиг?
-1979 онд болсон Иран Иракийн дайны үеэр Ил хаадын дурсгалт соёлын өвүүдийг тусгай хамгаалалтад авч байсан талаар судалгаа хийж явах­даа мэдсэн. 700-800 жил сүндэрлэсэн олон дурсгал тэр дайнаар нэлээд сүйдсэн. Мөн түүнчлэн Ирак дахь Ил хаадын дурсгалууд Ирак-Америкийн дайны үеэр бараг бүрэн сүйдсэн гэж тэд ярьдаг. Монгол Улсын зүгээс эзэнт гүрний газар нутагт бүтээн байгуулагдаж байсан түүх соёлынхоо өв дурсгалын талд мэргэн бод­лого боловсруулан хэрэгжүүлж, олон нийтэд улмаар дэлхий дахинд сурталчлан таниулах ажил үйлсийг эхлүүлнэ гэж найдаж байна. Энэ нь ямар нэгэн төсөл хөтөлбөрийн нэрээр хий хоосон төлөвлөгөө болж цаасан дээр үлдэх биш бодит үр дүнг ард түмэнд баримтаар  харуулах л хамгийн чухал гэдгийг онцолмоор санагддаг.
-Таны нэгэн ярилцлагаас “Тэд биднийг ирж авна гэдэгт одоо хүртэл итгэдэг” хэмээснийг уншаад дэлхийн монголчуудыг өрөвдөн хайрлах сэтгэл төрж байлаа...?
-Цастын монгол, цагаан монгол, дээд монгол, дэлхийн монгол, Шин­жааны ойрдууд, Хөх нуурын хо­шуудууд гээд тархан суурьшсан мон­­голчууд монгол соёлоо хадгал­саар монгол ахуйгаараа амьдарч байна. Хэдий тэд хүчирхэг үндэстэнд да­рагдаж, хэцүү бэрхийг туулж амь­дарч байгаа ч эх орондоо байгаа мон­голчуудаас зоригтой. Өдийг хүр­тэл түүх соёлоо авч үлдэж чадсан нь гайхмаар зүйл. Нэг ёсондоо тэд бол түүхийн золиос шүү дээ. Тэр хүнд хэцүү зүйлийг даван туулаад амь­­дарч байгаа хүмүүс биднийг их хүн­дэтгэдэг. Чиний асуусанчлан бид­нийг авахыг хүлээдэг хүмүүс бий. За­рим нь бүр хамт ирэх гэж дагадаг. Цагаан монголчууд гэхэд өөрсдийгөө газрын, биднийг тэнгэрийн монгол гэдэг юм.
-Таны бэлтгэсэн нэгэн нэвт­рүүл­гээс хазарачуудын талаар үз­сэн. Тэдний амьдрал үнэхээр өрөвд­­мөөр юм билээ. Гэхдээ бид тэд­нийг хэчнээн өрөвдлөө ч нааш нь татаад авах боломжгүй хойно доо?
-Афганистанд хэд хэдэн үндэстэн байдаг. Тэднээс хазарчууд хамгийн муу муухай ажлыг нь хийдэг. Үнэхээр өрөвдмөөр амьдралтай. Гэхдээ тархан суурьшсан монголчуудын хөгжлийн тухай ярихад хоёр талтай л даа. Хазарачууд шиг буурай, хөгжил доогуур зарим нь байхад нөгөө хэсэг нь боловсролын хувьд ч маш дээгүүр байдаг. Ер нь, боловсролоосоо л шалтгаалж байгаа юм. Жишээ нь, 241 мянган хүнтэй цагаан монголчууд дээд тал нь дөрөвдүгээр анги төгсдөг. Харин Шинжаан уйгарын монголчууд Бээжингийн том, том их сургууль төгсдөг. Гэхдээ л их үндэстний дор байгаа монголчууд хэцүү. Мэдээлэл авч чаддаг боловролтой хүмүүс өөрөөр амьдарч байна. Өндөр уулын оройд цөлөгдсөн хүмүүсийн хувьд хэцүү л дээ. Тархан суугаа монголчуудын ганц хүсэл бидний талаар мэдээ сонсох. Дунсиан монголчууд гэхэд ямар ч мэдээлэлгүй. Өнөөдрийн Монголын талаар морио унаад, сэлмээ бариад дэлхийд дийлж байгаа гэсэн 700 гаруй жилийн тэртээх ойлголт нь хэвээр байгаа. Хил хязгаар, виз гэсэн зүйл мэдэхгүй. Монголд зүгээр л яваад очно гэж боддог. Гэхдээ бид тэднийг нааш нь авч чадах биш гээд гаслаад суух биш тэднээрээ бахархах хэрэгтэй болов уу. Бас бид чинь ийм олуулаа шүү дээ гэдгийг л ойлгуулах нь миний зорилго гэх үү дээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
мундаг бүсгүй байгаа юм. веб хуудсыг нь байнга уншдаг. tasam.mn
saihan ajil hiideg yum shuu myndag daruuhan medlegtei busgui shuu ajild chun amjilt husie
Түүгээр яваа гайг бүү үүгээр дуудаа гэдэг үг байдаг. Тийм болохоор лалуудыг дуудах хэрэггүй л байх.
хазара хэзээ монгол болчихоо вэ, юу гэж худлаа тархи угаагаад баигаа юм бэ, хазара монгол юм бол чи хэн ч биш
sanchirt bayarlalaa mongol tumenii tuloo ushoo ixiig xiigeerei ene uzesgelen xaana gar ch baigaa yum ve xeleed ugoo ch dee
ylmed gec xyn
Маш зов зуйл хийж бгаа хун дээ.Бага ч болов хувь нэмэр оруулж туслахсан гэж боддог.Харилцах утас хаягаа огно уу
afganii tagnuul busgui yum bish uu
Ex oron tusgaar togtnol gedeg oilgoltiig unshigch bidend oilguulj,uxaaruulj yavdagd chine chin setgeleesee talarxaj baidagshuu,chamd bolon tanai xamt olond amjilt xusen erooe!
ylmed gec xyn
Хамгийн их уншсан