Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар Рио Тинтогийн дансны гүйлгээг зогсоосон уу

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдын хурал болохтой зэрэгцэн тус компанийн банкин дахь дансны гүйлгээг түр хугацаанд хаасан гэдэг мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн “Bloomberg”-т ярьснаар татвартай холбоотой асуудлаар Рио Тинтогийн банкны гүйлгээг түр зогсоосон бөгөөд удалгүй энэ шийдвэрээ цуцалсан гэнэ. Рио Тинтогийн банкны гүйлгээ уржигдар хэвийн болсон бөгөөд ийнхүү түргэн хугацаанд шийдэж өгсөн нь хөрөнгө оруулагчдын хурлын уур амьсгалыг эерүүлж магадгүй юм гэж эх сурвалж ярьжээ.   
Энэ талаар Рио Тинто компани болон Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан,  Сангийн сайд Ч.Улаан нараас тодруулахаар “Bloomberg” хандсан боловч аль аль нь тайлбар өгөөгүй байна.  
Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгой төсөл 2010 оны нэгдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд  803 сая ам.долларыг татварт төлсөн хэмээн мэдэгддэг.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан