Баянзүрхийн газрын алба гэрээгээ шинэчлэхийг анхаарууллаа
2013 оны 3 сарын 1
НИТХ-ын 2010 оны 539 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тул Баянзүрх дүүргийн Газрын албанаас газар эзэмшиж буй иргэдийг энэ сарын 10-ны дотор гэрээгээ шинэчлүүлэх, газрын төлбөрөө төлөхийг анхааруулжээ. Хэрвээ дурдсан хугацаанд газрын эрхээ сунгуулаагүй газар эзэмшигч, ашиглагчдад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг нь захиргааны журмаар дуусгавар болгох, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох гэнэ. Энэ жил Баянзүрх дүүргийн өмчийн болон газрын харилцааны алба НИТХ-аас баталсан төлөвлөгөөний дагуу 2070.0 сая төгрөг төсөвтөө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлбөрөө Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дахь заалт, газар эзэмших гэрээний 2.3 дахь заалтад заасны дагуу улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Хэрэв заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Татварын ерөнхий хуулийн 74 зүйлийн 74.3 дахь заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хүртэлх хувиар алданги тооцдог юм байна.

Т.Оюун
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.