Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Торгуулийн суман гэж...

Аугаа их Эх орны дайны жилүүдэд зөвлөлтийн улаан арми фронтод хамгийн хүнд хэцүү даалгаврыг торгуулийн сумангуудаар гүйцэтгүүлдэг байсан тухай олон киног бид мэднэ.
1942 оны долдугаар сарын 28-нд Дээд ерөнхий командлагч И.В.Сталины алдарт “Алхам ч ухарч болохгүй” гэсэн тушаал гарч Улаан арми Ростовыг фашистуудад алдлаа, энэ бол гутамшиг гэж эхэлсэн энэ тушаалаар байлдаж байгаа арми бүрт 3-5 торгуулийн суман, фронт бүрт 1-3 торгуулийн батальон байгуул гээд “ухрахыг ямар ч хэрэгслээр хамаагүй зогсоо” гэсэн байна.
Торгуулийн суман, батальоны захирагч нар тухайн цэргийн торгуулийн хугацааг сунгах, онцгой тохиолдолд буудах хүртэл эрхтэй байж.
Эх орны дайны жилүүдэд нийтдээ торгуулийн 65 батальон байгуулсанд  428 мянган хүн алба хаасан нь дэлхийн хоёрдугаар дайны үед алба хаасан цэргийн албан хаагчдын 1,5 хувь болдог. Яг тодорхой болоогүй ч нэг талаар энэ хувь бол маш их тоо. Гэхдээ бодит байдлаас бол бага гарч байгаа юм. Торгуулийн батальон, сумангаар дамжсан хүний  жинхэнэ тоог нарийн гаргаагүй юм. Нисэх хүчний наймдугаар армид ч торгуулийн эскадриль байжээ.

Торгуулийн батальон, суманд эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг илгээж эх орныхоо өмнө гэмээ наманчлах боломж олгодог байсан. Торгуулийн сумангийнхан хамгийн хэцүү даалгавар гүйцэтгэж, ёстой алхам ч ухрах эрхгүй байж. Яагаад гэвэл тэдний ард ухарсан хүн бүрийг буудах даалгавартай Дотоод явдлын ардын комиссарын газрын тусгай салаа бэлэн байдаг байсан. Тэгэхээр дайсан, дотоодын цэргийн хоёр галын дунд торгуулийнхан хэдэн зуугаараа амь алдаж, тэднийг хүн гэж үздэггүй байсан хэрэг.  
Торгуулийн суманд улстөрийн гэмт хэрэгтнүүдийг илгээдэггүй, торгуулийн хэргээр очсон хүмүүсээс салаа сумангийн дарга нарыг томилдоггүй байжээ.


0 Сэтгэгдэл
Хайран сайхан залуучууд.......
1 hund sum , nuguu hund buu uguud yawuuldag bsan gsn uhseneesee yumaa awaad bailddag bsan bhda
Хамгийн их уншсан