Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр афган хүүгийн амийг хөнөөснийхөө төлөө НАТО уучлал гуйлаа


Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Олон улсын энхийг сахиулах хүчний дайчид Афганистаны Урузган мужид хоёр жаал хүгийн амийг хөнөөснийхөө төлөө уучлал гуйлаа. Энэ сарын 28-ны өдөр австралийн цэргүүд байлдааны ажиллагааны үеэр хоёр хүүг буудан хөнөөсөн юм байна. Цэргийн командлагч Жозеф Данфорд нас барсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд боломжтой бүхнээр тусална гэсэн байна. Урузган мужийн амбан захирагч ч цэргүүд хүүхдүүдийг хөнөөсөн нь санаатай биш үнэхээр тохиолдлын хэрэг байсан гэснийг хэвлэлүүд дамжуулж байна.

Энэ сарын 13-ны өдөр бас НАТО-гийн нисэх хүчин Кунар мужид агаараас довтлохдоо энгийн номхон 10 иргэний амийг хөнөөсний дотор таван ч хүүхэд байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан