Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.БААСАНПҮРЭВ: КОКСЖИХ НҮҮРСЭЭ ЯПОН, СОЛОНГОСТ БОРЛУУЛБАЛ ИЛҮҮ ҮНЭД ХҮРНЭ

“Прожект майнинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Баасанпүрэв Монголын нүүрсний зах зээл цаашдын чиг хандлагын талаар судалгаа хийжээ. Анх удаа хийж буй энэхүү судалгаандаа нүүрсний салбарын бүх тоон мэдээлэл, хууль эрх зүйн зохицуулалтыг оруулсан аж. Дээр нь, гадаад зах зээлээс ирж буй хандлагуудыг дурдаад Хятадын нүүрсний эрэлтийг судлан Монголд ямар боломж гарч байна вэ гэдгийг гаргажээ. Түүнчлэн нүүрс экспортлогч компаниудын өнөөгийн хүчин чадал, ирээдүйд гарч ирэх экспортын хэмжээг ч харгалзан үзсэн байна. Энэ судалгаандаа үндэслэж  2015 он  хүртэлх нүүрсний салбарын хэтийн төлвийг гаргасан аж. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Та Монголын нүүрсний зах зээл, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй судалгаа хийжээ. Тэгэхээр ойрын хугацаанд энэ салбарыг юу гэж дүгнэж байна?
-Манай нүүрсний салбар Хята­даас хамаарч байна. Өнгөрсөн оны хагас жилээс хойш урд хөршийн эдийн засаг суларснаар нүүрсний үнэ хямдарч, экспортод нөлөөллөө. Одоо нүүрсний үнэ эргээд өсөх хандлага ажиглагдаж байгаа. Үнийн энэ уналт түр хугацааных. Цаашид үнэ нь өснө. Яагаад гэвэл, хятадын эдийн засаг болон хүн ам нь өсч байгаа. Иймээс тэдэнд цахилгаан хэрэгтэй. Өнөөдөр цахилгааны гол эх үүсвэр нүүрс хэвээрээ байгаа. Тэгэхээр нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ өснө.  Монголын нүүрсний салбарт гэрэлт ирээдүй бий. Бидэнд тулгамдаж буй хамгийн гол асуудал нүүрсний тээвэрлэлт. Нүүрс овор ихтэй, тээвэрлэхэд асар их зардал гардаг . Нүүрсний нийт өртөгийн  50-60 хувийг нь тээврийн зардал эзэлдэг юм. Өнөөдөр манай улс төмөр зам, хил гаалийн асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай.
-Манай улсын ашигт малтмал ганц­хан зах зээлд гардаг. Үүнийг өөрчлөх ёстой. Юу хийх хэрэгтэй вэ?
-Коксжих нүүрс чанартай, өндөр үнэтэй учраас хол зах зээлд аваачвал зүгээр. Энэ нь Япон, Өмнөд Солонгос улс. Эдгээр улс коксжих нүүрсний том хэрэглэгч. Япон улс дэлхийд хамгийн их коксжих нүүрсний хэрэглэгч юм. Энэ зах зээлд хүрэх хоёр зам бий. Эхнийх нь Таван толгойгоос Чой­балсан хүрэх төмөр зам юм. Тэгэхдээ ОХУ-ын хилийн боомтоор дамжуулан хүргэнэ гэж байгаа. Хоёр дахь нь Та­ван толгойгоос Хятад руу төмөр зам тавина. Тэгээд урд хөрштэй найрсаг харилцаатай байж төмөр замыг нь ашиглан Тьянжин боомтоор далайд гарч болно. Нүүрс тээвэрлэх төмөр за­маа л тавьчихвал бид ашигт малтмалаа дэлхийн зах зээлд хүргэж, өндөр үнээр борлуулж чадна үг юм.
-Бидэнд жилд хэчнээн тонн нүүрс экспортлох боломж байдаг юм бол. Уурхайнуудын одоогийн хүчин чадал жилд 30-40 сая тонн нүүрс экспортолж чадна гэдэг?
-Хятад улс дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг. Тухайлбал, жилд 3.5 тэрбум тонн нүүрс ашиглаж байна. Тэгэхээр Таван толгой ордыг бараг нэг жил гаруй хэрэглэх нь ээ дээ. Хятад нүүрсний их нөөцтэй. Мөн гадаадаас импортолж буй нүүрс нь жил бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд 80 сая тонн нүүрс импортолсон. Хоёр жилийн дараа гэхэд 170 сая тонныг импортлох төлөв бий. Иймд манай нүүрсний салбарт боломж байна гэсэн үг. Одоо ажиллаж буй уурхайнуудын хүчин чадал, шинээр ашиглалтад орохыгоо тооцохоор 2015 он гэхэд 60-70 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Үүний 30-40 сая тонн нь коксжих нүүрс юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
тэхийн тулд хамгийн дөт замаар далайд хүргэх хэрэгтэй биз дэ тийм үү хятадын хил хүртэл 300 км замаа эхэлж байрих уу газрын багцаа ч байхгүй зураг төсөл бүүр байхгүй 1800 км замын үлгэрт итгээд сууж байх уу оросууд өөрснийхөө нүүрсийг далай хүргэх гэж төмөр зам нь ачаалалаа дийлэхгүй зүдэж байхад манай нүүрсийг урдуураа оруулаад шуурхай зөөгөөд өгөх үү урт замаар зөөвөл шнэ нь хямдрах уу гээд олон асуулт байна хэн хариулах вэ баттулга уу
Хамгийн их уншсан