Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ТӨГСЦОГТ: МИНИЙ ХУУДСАНД 27 МЯНГА 574 ЛАЙК ДАРСАН

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогттой фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдож, цөөн үг солилоо.
 
-Сайн байна уу. “Ардчилал” сонины сурвалжлагч байна. “Чингис хаан” нисэх онгоцны буудалд байна гэж өчигдөр пост үлдээсэн байсан. Хаа нэг тийшээ явж байгаа юм уу?
-Сайн, сайн байна уу. Германд болох тэмцээнд оролцохоор явж байна. Одоо Москвагийн онгоцны буудалд байна. Эндээс дамжих юм л даа. /өчигдөр 17 цагийн үед/
-Фэйсбүүкийн үнэнч хэрэглэгчдийн нэг бололтой...?
-Тэгэлгүй яах вэ. Намайг дэмжихээр миний хуудсанд 27 мянга 574 хүн лайк дарчихаад байхад би тэдний асуусанд хариулж, идэвхтэй байхгүй бол болохгүй.
-Тэгвэл ямар нэг тэмцээнээс шагнал гардаад фэйсбүүкийнхээ найзуудад дуулгах гэж яарч байсан үе бий юү?
-Нэг их яарч байгаагүй л дээ. Гэхдээ олимпийн аварга болчихоод тэр шөнө нь үүр цайтал монголчууд, шүтэн бишрэгчидтэйгээ цахим ертөнцөд байж, фэйсбүүкээр харицана. Асуусан бүх асуултад нь харилцана даа гэж мөрөөддөг.
-Амжилт хүсье. Оролцохоор явж байгаа тэмцээнд тань...
-Баярлалаа. Хичээнэ ээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
sain knuu
тэр олон лайканд эхнэр бид 2-н нэлээн олон лайк бгаадаа.амжилт
Заавал болно шүү амжилт
Хамгийн их уншсан