Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын жишигт нийцсэн асрамжийн газар байгуулахаар болжээ

Азийн хөгжилтэй орнуудад ялангуяа БНСУ-д ахмадуудад бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлдэг таван одтой зочид буудал шиг үйлчилгээтэй асрамжийн газар дүүрэг бүрт байдаг гэнэ. Үр хүүхдүүд нь төлбөрийг нь төлж, ахмадууд ч тэндээ ирж амарч тухлах дуртай аж. Харин манайд энэ байдал эсрэгээрээ. Үр хүүхэд нь асран халамжлахгүй болон харж хандах хүнгүй учраас үлдсэн амьдралаа асрамжийн газарт өнгөрүүлэхээр ахмадууд очдог. Улсдаа ганцхан байх асрамжийн газар 1924 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдаж, 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж байжээ. Улмаар 1967 оноос хойш Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Ахмадууд асруулж, сувилуулах энэ газарт тэднээс гадна орон гэргүй гэх хижээл насныхан ч олноор байх болж. Хуульд асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан буюу 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахаар заасан ч тэнд асруулж байгаа иргэдийн 45 хувь нь сэтгэцийн эмгэгтэй, оюуны хомсдолтой хүмүүс байна. Мөн 40-өөс доош насны харж хандах хүнгүй 20 гаруй хүн байгаа аж. Сүүлийн жилүүдэд тус асрамжийн газарт олон төрлийн хавсарсан суурь өвчтэй мөн хавдартай хүн олноор ирэх болсон гэнэ. Улаанбаатарт ирж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхэд дамжлага, дараалал ихтэй байдаг нь ихээхэн хүндрэл үүсгэдэг гэсэн. Энэ бүхнээс үүдэн асрамжийн газрыг тодорхой жишиг стандартын дагуу зохион байгуулалттайгаар өөрчлөх шаардлага гарч  байна. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар ч ажил хийж байгаагүй гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь, төрийн болон төрийн бус байгууллагынхан Батсүмбэрийн асрамжийн газарт очиж тусламж үзүүллээ гэхээс өөр ажил хийдэггүй бөгөөд хэн ч тэдний амьдрах орчин, нийгмээс тусгаарлагдсан байдлыг сөхөж тавьдаггүй. Харин энэ байдлыг ирэх жилүүдэд үе шаттайгаар халахаар ажлын хэсэг гарчээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ энэ талаар “Улсдаа ганцхан байдаг Батсүмбэрийн асрамжийн газарт сэтгэцийн эмгэгтэй хүн олон байна. Хуулийн заалтаас гадуур хорооны Засаг даргын дүгнэлтийг үндэслээд үйлчлүүлэгчээ хүлээж авдаг. Улсын асрамжийн газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг ч Эрүүл мэндийн яамтайгаа ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна. Ядаж сэтгэцийн эмгэгтэйгээр нь асруулагчдаа ялгах хэрэгтэй. Улсын хэмжээнд ганц асрамжийн газар байх биш нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ч байх ёстой. Улмаар тэд нийгмийн бүх үйлчилгээг авдаг баймаар байна. Эмчилгээ оношлогоо, нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмж талаасаа нийгэмд итгэх итгэл төрүүлэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс хуучны буруу жишгийг хална. Үр хүүхэд нь эцэг эхийгээ харж хандахгүйгээр асрамжийн газар аваачдаг явуургүй тогтолцоо манайд тогтчихсон. Үүнийг халахыг тулд залуус болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх ёстой” гэв.

Уг асрамжийн газрын барилга 1982 онд ашиглалтад оржээ. Өнөөдрийн байдлаар тэнд 110 хүн асруулж байгаа бөгөөд гурван давхрын сувилгааны тасагт хэвтрийн 22 хүн эмчлүүлж буй аж. Тус асрамжийн газарт 41 жил асруулж буй хүмүүс ч байгаа гэсэн. Энэ газрын жилийн төсөв нь 500 сая төгрөг бөгөөд өмнөх жилүүдэд асруулагч ахмадуудын тэтгэврийн 30 хувийг өөрсдөд нь олгож, үлдсэн 70 хувийг орон нутгийн төсөвт оруулдаг байсныг болиулж 70 хувийг ахмадуудад, үлдсэнийг нь асрамжийн газрын төсөвт суулгадаг болсон байна. 

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт асрамжийн газрыг цогцоор нь байгуулах талаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 100-150 хүний ортой өргөтгөлийн барилга барихаар зураг төсөл гаргасан гэсэн мэдээлэл өглөө. Мөн салбарын сайд нь “Ахмадыг халамжлах гэхээсээ илүүтэйгээр тэдний боловсрол, эрүүл мэндэд анхаарах гээд олон асуудал байна. Тэдний өмнө тулгамдаж буй бэрхшээлийг нэн тэргүүнд шийдвэрлэхийн тулд ойрын хугацаанд багтаж улсын асрамжийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж, нэмж өргөтгөл барих, төрөлжсөн ахмадын нөхөн сэргээх төвийг барихаар төлөвлөлөө. Зураг төсөл нь ч бэлэн болсон. УИХ-ын хаврын чуулганаар оруулж төсвийн тодотголоор хөрөнгө мөнгийг нь шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэв. Хэрэв хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл хоёр жилийн хугацаанд Батсүмбэр дэх улсын асрамжийн газар ахмадын хотхон болж өргөжих боломжтой аж. Түүнчлэн харж хандах хүнгүй ахмадууд ирэх бус өндөр настангууд өөрийн хүсэлтээр ирж байрлан үйлчилгээ, асрамж халамж хүртэх боломж бүрдүүлэх гэнэ. Үүнээс гадна энэ жил “Ахмадын төв” байгуулах ажил эхлэх юм байна. Уг төвийг Төв аймгийн Батсүмбэр сумын ахмадын асрах газрыг түшиглэх үү, өөр газар байгуулах уу гэдгийг удахгүй шийдэх аж. Түүнчлэн асруулагчдыг нас, хүйс, эрүүл мэндийн байдлаар нь төрөлжүүлэх, сэтгэцийн эмгэгтэй иргэдийг зохих байгууллагад нь шилжүүлэх юм байна. Эдгээр ажил биеллээ олбол ахмадууд маань таван одтой зочид буудалд байрлаж байгаа мэт орчинд амарч тухлан, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэх нь.

0 Сэтгэгдэл
Батсүмбэрийн асрамжийн газрын даргаар олон жил ажилласан Цэндсүрэн авгай одоо маш баян болоод Маршал таунд амьдарч том бага02 хүү нь японоос янз бүрийн тусламж тэтгэмжий нь авч өөрсөндөө зарцуулсаар байгаад одоо асар баян болцгооож хүү БАдрах нь Жаргалан хотхонд амьдарч том хүү нь хаусанд амьдарч байна Харин охин хүү 2 нь мөн эхийнхээ аргыг залгамжилхаар болж Ханын материалд нэг асрамжийн газар гэж газар ажиллуулж хэдэн өнчин хүүхэд тэжээж тусламжийн мөнгө болон улсаас орж ирж байгаа мөнгийг хуьдаа ашигласаар л байна Энийн шалгаж зарцуулалтыг хянадаг б айгууллага гэж байхгүй Өнчин ядарсан улсуудын нэрээр баяжигчид нэмэгдсээр л байнх юм

Хамгийн их уншсан