Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 11-ээс гурав хоног Сайншанд, Замын-Үүдэд ажиллана. Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 11-ээс гурав хоног Сайншанд, Замын-Үүдэд ажиллана. Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14.00 цагт зохион байгуулдаг "Шинэчилж шийдье-2222" уулзалт энэ сарын 12-нд Дорноговь аймагт болно.  

- 09 цагт Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд ҮХААЯ-наас санаачлан Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, дипломат ажилтнуудад салбарынхаа ойрын 4 жилийн бодлого чиглэлийг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно. Яамны удирдлагууд, Гадаадынн Элчин сайдууд оролцоно.

- Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын хоёрдугаар сарын Статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал 11 цагаас өөрийн байрны 320 тоотод 11 цагаас болно.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас Монгол улсад суугаа гадаадын элчин сайдуудад ирэх дөрвөн жилийн ажлаа энэ сарын 11-нд 09.00 цагт Чингис зочид буудалд танилцуулна.

-Фүкүшимагийн АЦС-ын ослын ойн өдөр буюу өнөөдөр 09.00 цагаас Сүхбаатарын талбайд Монголын цөмийн эсрэг болон байгаль орчны идэвхтнүүд “Цөмийн аюул баяртай” уриан дор цуглаан зохион байгуулна.

-НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр 10:00 цагт хуралдаж, ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах тухай журам батална. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

-Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн Хангарьд ордонд 10 цагт эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан