Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс 12452 хүүхдээр бүл нэмжээ

Манай улс энэ оны эхний хоёр сарын байдлаар 12452 хүүхдээр бүл нэмжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед мэндэлж байсан хүүхдээс 821-ээр илүү байгаа юм. Нийтдээ 12387 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 808 эх буюу долоон хувиар амаржсан эх нэмэгджээ. Энэ бол манай улсын хүн ам өсөхийн цондон. Харин эндсэн хүүхдийн тоог өмнөх онтой харьцуулахад хоёр хүүхдээр илүү буюу 208 хүүхэд энджээ. Насны хувьд 1-5 насны 39 хүүхэд эндсэн нь өмнөх нь оныхоос нэгээр их буюу 2.6 хувиар нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан