Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“100 МЯНГАН АЙЛ ОРОН СУУЦ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ сарын 19-ний 10:00 цагт Төрийн ордны хуралдааны Б танхимд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болжээ. Нээлттэй сонсголд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам болон төрийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна. Эл арга хэмжээнд оролцож, хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл энэ сарын 14-ний дотор Өргөдлийн байнгын хороонд бүртгүүлэх ёстой гэнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан