Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Чавесын үхэлд АНУ, Израилийг буруутган шалгаж эхэлжээ

Венесуэлийн Газрын тосны сайд Рафаэль Рамирез У.Чавесын үхэлд АНУ, Израиль буруутай гэж үзэж байгаагаа BBC-д ярьжээ. Түүний ярьснаар бол Ерөнхийлөгч агсан У.Чавесын хорт хавдраар өвчилсөн нь гадаадын агентлагуудын хийсэн ажил гэнэ. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн үхлийн шалтгааныг олж тогтоох тусгай комисс хүртэл байгуулсан байна. Энэ комисс дээрх хардлагыг нотлох  баримтыг удахгүй олж илрүүлнэ гэж найдаж байгаагаа Р.Рамирез ярьжээ.
У.Чавесын өвчин, үхлийн шалтгаан гадны нөлөөтэй гэх Р.Рамирезийн энэхүү сэрдлэг анхных юм биш. У.Чавес өөрөө ч хорт хавдартай гэдгээ мэдсэний дараахан гадаадын империалист хүчин түүнийг хортой зүйлээр тарьсан байх гэж сэжиглэж байгаагаа ярьж байсан удаатай. Мөн түүнийг амьсгал хураасны дараа дэд Ерөнхийлөгч Н.Мадуро “У.Чавесын өвчилсөн нь Яссир Арафатад тохиолдсон явдлыг санагдуулж байна” хэмээн мэдэгдсэн юм. У.Чавесыг нас барсны дараа Венесуэль дэх АНУ-ын хоёр дипломатчийг хөөсөн нь ч У.Чавесын үхэлд АНУ холбоотой байж магадгүй хэмжээн шалгаж эхэлсэнтэй холбоотой гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан