Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын сайтыг хаах асуудлыг эргэн харах хүсэлтийг О.Магнайд хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас МАН-ын www.nam.mn сайтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зааснаар “Санал асуулгад чансаа тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж хаана гэдгээ мэдэгдээд буй. Учир нь, тус сайтад “ Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” гэсэн санал асуулга, хэлэлцүүлгийг явуулж эхэлж. Үүнийг сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого гэж ШӨХТГ-ынхан үзэж байгаа юм. Харин МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл энэ асуудлаар ШӨХТГ-т албан бичиг явуулж, сайт хаах асуудлыг эргэн нухацтай хараач гэдгээ илэрхийлжээ. Албан бичигтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэлэлцүүлэг явуулахыг хориглоогүй гэдгийг тодорхой дурьджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан