Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Чавесын шарилыг хэрхэх нь тодорхойгүй байна

Цэргийн академид өнгөрсөн 10 хоногийн турш байлгасан У.Чавесын шарилыг цэргийн музей руу шилжүүллээ. Одоогоор экс удирдагчийн шарилыг цаашид хэрхэн нь тодорхойгүй байна. Хэдийгээр Ерөнхийлөгч агсантай салах ёс гүйцэтгэж дууссан боловч түүний шарилыг шилжүүлэх үеэр хэдэн мянган хүн цугларч, эмгэнэлээ илэрхийлцгээсэн байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Мадуро Үндэсний ассамблейд хандаж, У.Чавесыг Үндэсний пантеонд оршуулах хүсэлт гаргасан байна. Гэхдээ үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Венесуэлийн Үндэсний пантеонд энэ улсын хамгийн нэр хүндтэй удирдагчдыг оршуулдаг. Харин У.Чавес өөрөө бол төрөлх Баринастаа хөдөөлүүлэхийг хүссэн гэдэг.
Ямартай ч У.Чавесын цогцсыг занданшуулах гэсэн санаагаа Венесуэлийн эрх баригчид орхисон байна. Учир нь, цогцсыг анхнаас нь  зүй зохисоор нь бэлтгээгүй гэдгийг Оросын мэргэжилтэн сануулсан байна. 








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан