Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Энержи Ресурс ХХК нь боловсролын салбарыг дэмжих бодлогын хүрээнд шилдэг оюутан залуусыг дэмжих, говийн бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. 2013-2014 оны хичээлийн жилд уг хөтөлбөрийг 5 дах удаагаа хэрэгжүүлэх бөгөөд уул уурхай болон холбогдох бусад чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох зорилготой. Шалгаруулалт 3-н үе шаттайгаар явагдаж мэдлэг оюун чадвараараа манлайлан тэтгэлэг хүртэх шилдэг 40 хүртэлх оюутныг шалгаруулна. Шалгарсан оюутнууд ирэх хичээлийн жилийн турш 1 сая төгрөгийн тэтгэлэг хүртэхээс гадна Энержи Ресурс ХХК-ийн бүтээн байгуулалттай танилцах аялалд оролцож, улмаар шалгарсан шилдэг 10 оюутан манай компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худагийн төсөлд мэргэжлийнхээ дагуу үйлдвэрлэлийн дадлага хийх эрхээр шагнагдах юм.
 

"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго

Боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа тэргүүний оюутан залуусыг дэмжихэд оршино.

 Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо:

    Нийт 40 оюутан шалгаруулна
    2013-2014 оны хичээлийн жилд сар бүр 100,000₮-ийн мөнгөн тэтгэлэг хүртэнэ

 Тэтгэлэгт шалгарсанаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:

    Хөтөлбөрт шалгарсан бүх оюутнуудын суралцах хугацаанд мөнгөн тэтгэлэг
    Энержи Ресурс ХХК- д үйлдвэрлэлийн дадлага хийх боломж
    Энержи Ресурс ХХК-ийн бүтээн байгуулалттай танилцах аялалд оролцох боломж

 Тавигдах шаардлага

    Монгол Улсын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх
    2013-2014 хичээлийн жилд төгсөх болон төгсөхийн өмнөх курсд сурч байх
    Дараах мэргэжлээр суралцаж буй өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
    Уул уурхай
    Геологи
    Инженер
    Хими,  хими технологи
    Байгаль орчин
        Тухайн мэргэжлийн сурлагын голч дүн /GPA/ нь 3.0 (онооны системээр 85%) ба түүнээс дээш байх

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа

Шалгаруулалтын үе шат

Хугацаа

Сонгон шалгаруулалт

1

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт

2013 оны 4 сард

Материалыг цахим байдлаар хүлээн авч, хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудын дагуу шалгаруулалт хийнэ.

Тэтгэлэг хүсэгч оюутан scholarship.energyresources.mn хаягаар орж онлайн анкетыг бөглөнө. Мөн өөрийн зураг , Сурлагын голч дүнгийн хуулбар болон иргэний үнэмлэхийг хавсаргасан байна.

2

Асуудал шийдвэрлэх чадварын тест

2013 оны 4 сард

Хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудыг хангасан оюутнуудаас тестийн шалгалт авна. 

Шалгалт өгөхийн өмнө дадлагын тесттэй танилцаж, бэлтгэхийг хүсвэл энд дарна уу.

3

Мэргэжлийн түвшин тогтоох шалгалт

2013 оны 4 сард

Асуудал шийдвэрлэх шалгалтанд тэнцсэн оюутнуудаас мэргэжлийн төвшин тогтоох шалгалт авна.

4

Ярилцлага

2013 оны 4 сард

Мэргэжлийн төвшин тогтоох шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж 40 хүртэлх оюутныг шалгаруулна.

5

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа

2013 оны 4 сард

Шалгаруулалтад тэнцсэн 40 хүртэлх тооны оюутанд тэтгэлэг гардуулна.


Та хэрхэн бүртгүүлэх вэ?
Тэтгэлэг хүсэгч оюутны бүртгэлийн материалыг зөвхөн scholarship.energyresources.mn хаягаар хүлээн авна. Доорхи материалуудыг хавсаргасан байна.
•    Цээж зураг
•    Сурлагын голч дүнгийн хуулбар
•    Иргэний үнэмлэхний хуулбар
2013 оны 4-р сарын 4-ний өдөр хүртэл бүртгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан