Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИШРЭМ АВЬЯАСЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жан­цан­норовын зохиож бүтээсэн хөгжмийн бүтээл монгол хүн бүрийн зүрхэнд эгшиглэж явдаг билээ. Түүний авьяасыг өвлөн төрсөн охин, хүү хоёрыг нь энэ удаа танилцуулах гэж байна. Түүний том охин Ж.Уугантуяа Монголын анхны эмэгтэй морин хуурчдын нэг. Одоо Морин хуур чуулгынхаа менежер, морин хуурч хийж байна. Тэгвэл түүний дүү Ж.Дамдинцэрэн ч мөн аавынхаа мэргэжлийг өвлөж Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж байгаа. Түүнийг гадаадад сургуульд явахаасаа өмнө загварын тайзнаа алхдаг байс­ныг манай уншигчид мэднэ биз ээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн хугацаанд аавынхаа авьяасыг өвлөж авснаа батлан өөрийн зохиосон хэд хэдэн хөгжмийн бүтээлээ үзэгчдэд хүргэсэн юм. Мөн Н.Жанцанноров гуайн бас нэг охин “Universe Best Songs”наадамд амжилттай оролцож, чамгүй сайн дуулдгаа харуулаад байгаа билээ. 

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан