Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.БАТ-ЭРДЭНЭ: ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАДАГ ХАЙГУУЛЫН КОМПАНИ ОЛОН БИЙ

Монголын үйлдвэрлэгчдийн геологийн холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Геологичид Монгол орныхоо авдрыг ухдаг хүмүүс. Манай орон ямар баялагтай юм бэ?
-Монгол орон үнэхээр баян. Гадаадын геологчид Монголд очоод зүгээр бүдрээд унахад гарт нь алт, зэс, уран, нүүрс гартаа атгаад босдог гэдэг л дээ.  Тэгэхээр бид баян. Үүнийг хэн олов, геологичид.
-Тэгвэл өнгөрсөн онд геологичдын  нээсэн баялаг юу байв?
-Зэс, нүүрс, газрын ховор элемент, ураны орд нээсэн. Дээр нь, Баянхонгор, Хөвсгөл аймагт молибденийн хэд хэдэн орд нээгдэж байна. Гэхдээ нөөцийг нь Эрдэс баялгийн зөвлөлөөр батлаагүй тул тодорхой тоо хэлж чадахгүй. Бас Дорноговьд  нүүрсний ордууд илрүүллээ.
-Тухайлбал, ямар орд?
-Хайгуулчид ингэж хэлж байна. Бид бахархаж байна. Монгол орон металл,  уранаар баян гэж. Сүүлийн хорин жилд олдоогүй их нөөцтэй ураны орд нээсэн. Энэ бол Дорноговь аймагт ураны хайгуул хийж байгаа Францын “Арева” компанийн “Зөөлөн Овоо” гэдэг орд. Эрдэс баялгийн зөвлөлөөр  оруулж, нөөцийг нь тогтоосон. Одоогоор ураны 10 орд ашиглах боломжтой болсон.
-Уран хортой. Хүний үр удамд сөрөг нөлөөтэй гэдэг. Та геологич, судлаач хүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Уран гэхээр л хортой биш. Байгальд их, бага хэмжээгээр байдаг л зүйл. Хэдэн сая жилийн өмнөөс хүмүүс  урантай хамт амьдраад л ирсэн.   Харин өнөөдөр дэлхий нийтэд стратегийн ашигт малтмал гэдэг болсон. Энэ баялаг манай улсад бий.
-Тэгвэл манай улс уранаар баялаг юм уу. Үүнийг олборлох, ашиглах нь бидэнд айдас төрүүлж байна?
-Дээр хэлсэн хэдэн мянган жил бид урантай хамт амьдарч ирсэн. Байгальд байхдаа аюулгүй.   Уран бол байгальд тийм хортой зүйл биш. Жишээ нь, бусад оронд цацраг идэвхт бодис нь өндөр байдаг. Яагаад гэвэл, чулуулаг нь тийм болчихсон байдаг. Зарим газрынх өөр байдаг. Тэгэхээр өнөөдөр Монголд байгальдаа байгаа ураны ордууд тийм ч аюултай биш. Хэдэн зуун сая жилийн өмнө уран байж л байсан, хүмүүс амьдарсаар ирсэн.  Харин түлш болгох, зэвсэг хийхэд хүн төрөлхтөнд  аюултай. Уран олборлодог  улс орон өндөр хариуцлага хүлээдэг. Олон улсын цөмийн энергийн газар гэж бий. Энэ байгууллагын  хатуу хяналт дор ашигладаг юм.
-Өнөөдөр Монголын хайгуулын компаниудын ажлын үзүүлэлт ямар байгаа бол?
-Хүн болгон хайгуулын комани байгуулж болохгүй. Одоогоор хайгуулын 300 гаруй компани бий. Тэр дундаас мэргэжлийн төвшинд ажлаа хийдэг, үнэ зөв тайлан гаргадаг 30 гаруй компани л байдаг. Бас зарим нэг компани худлаа тайлан гаргадаг. Ийм нөхдүүд эхнээсээ хуулийн хариуцлага хүлээж байгаа. Ер нь, хуурамч тайлан гаргаж, мөнгө дэмий үрэхийг болиулах хэрэгтэй. Геологийн хуурамч тайлан гаргах нь улс үндэстнийхээ аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг .
-Төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа шүү дээ. Учир нь, хайгуулын лиценз олгохгүй байгаа?
-Тийм. Хүмүүсийн ярьж заншснаар урт нэртэй хууль гарсан. Иймээс энэ хуулиар Монгол орны хойд нутагт хайгуул хийхгүй. Өмнөд нутгаар л хайгуул хийж байгаа.
-Хайгуулийн ажилд хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?
-Өнгөрсөн жил улсын төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил долоон тэрбум төгрөгт хүрнэ. Хувийн хэвшлийхэн 300-400 сая ам.долларын ажил хийж байгаа. Монгол Улс 2008 онд геологи хайгуулын хөрөнгө оруулалт татсанаар дэлхийд эхний гуравт орж удаа бий. Одоо жаахан буурсан байгаа. Тухайн үед Оюу толгойтой холбоотой байсан.
-Геологичид Монгол орны төлөө яг юу хийдэг улс вэ. Иргэд газар ухаад явдаг гэж ойлгодог?
-Хүмүүс геологи гэхээр газар ухаад уурхай нэгээд эхлэх нь гэж ойлгодог. Учир нь, биднийг очоод баялаг нээсний дараа уурхай нээгдчих байх гэж боддог л байх. Гэхдээ бид Монгол орныхоо авдарт ямар эрдэнэс байгааг илрүүлэх учиртай.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан