Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил 16 улсад Засгийн газар хоорондын гэрээгээр оюутан суралцана

Манай улс өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудтай Засгийн газар хоорондын гэрээгээр оюутан суралцуулдаг билээ. Энэ жилийн эхний тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байгаатай холбогдуулан  БШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн оюутны хөгжлийн мэргэжилтэн Ч.Шинэбаяраас тодрууллаа.  

-Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудыг БШУЯ сонгон шалгаруулдаг. Энэ оны эхний шалгаруулалт хэзээ вэ. Ямар оронд суралцаж болох вэ?

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу болон сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах ажлыг зохион байгуулан ажилладаг. Энэ оны эхний тэтгэлэгт хөтөлбөр Энэтхэг улсад оюутнуудыг бүртгэж дууссан байгаа. Бүртгүүлэгчид баклавр болон магистрт бүртгүүлсэн байна. 2013-2014 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээгээр 16 улсад оюутан суралцана.

-Энэтхэг  улсад хэчнээн оюутан суралцах вэ. Ямар ямар чиглэлэээр оюутан элсүүлж байгаа вэ?  

-Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2013-2014 оны хичээлийн жилд 20 хүртэл оюутанд тэтгэлэг олгох болсон. Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, хими технологи, байгалийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах оюутанг сонгон шалгаруулж байна. Мөн  Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуулиудад 20 оюутныг суралцуулна. Бүртгэл нь мөн өнгөрсөн долоо хоногт явагдсан.

-Одоогоор хэчнээн хүн бүртгүүлээд байна. Шалгалт хэзээ эхлэх вэ?

-Баклаврын түвшинд их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст 3-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд бүртгүүлэх эрхтэй байдаг. Энэ дагуу өөрсдийн сургуулиуд дээрээ нийт 37 оюутан бүртгүүллсэн байна. Магистрын түвшинд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын их сургууль дээр бүртгэл явагдсанаас 59 хүн бүртгүүлсэн байна. Тавигдаж байгаа шаардлагын хувьд баклаврын түвшний сургууль төгссөн голч дүн нь 3-аас дээш байх хэрэгтэй. Өчигдөр англи хэлний шалгалтаа авсан. Харин өнөөдөр хими, буюу математикын шалгалт авна. Ингээд хоёр шалгалтын нийлбэр дүнгээр 60-аас дээш оноо авсан хүмүүсийг онооны дарааллаар жагсаагаад эхний 40 хүнийг Элчин сайдын яамны ярилцлагад орох эрх өгнө. Элчин сайдын яам тухайн 40 хүнтэй англи хэлний ярилцлага хийснээр эхний 20 хүнийг тэтгэлэгт нэр дэвшүүлэх юм. Тиймээс хэн сайн байсан нь л тэнцэнэ.

-Дараагийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, үүнийг сонирхож байгаа хүмүүс манай яамны цахим хаяг руу ороод гадаад суралцагчдад гэсэн буланг үзэх хэрэгтэй. Гуравдугаар сараас БНХАУ,ОХУ, Польш, Унгар, Болгар зэрэг улсын тэтгэлэгт хөтөлбөр эхэлнэ. Тав дугаар сараас Казахстан, Вьетнам, Лаос зэрэг улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд явагдана. Туркын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн жилээс журамд нь шинэчлэл хийгдсэний дагуу Туркийн тэтгэлгийн хорооноос 100 хувь өөрсдөө хариуцаж зохион байгуулдаг болсон. Дөрвөн сараас зургадугаар сар хүртэл бүртгэл нь үргэлжилнэ. Тухайн үед манайд ирсэн мэдээллээ цахим хуудсаараа олон нийтэд хүргэнэ.

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

0 Сэтгэгдэл
цахим хаяг нь юу м бэ? тодорхой мэдээлэл өгөлдөө
tsahim haygiig n tegeed bicheechdee medee hurgej bgn bol LOL
Хамгийн их уншсан