Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон хэл, соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудын анхааралд

Монгол Улсын их дээд сургуулийн 2, 3 дугаар дамжаанд япон хэл, соёлыг үндсэн мэргэжил болгон суралцаж байгаа, 1995 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэдийг Японы их, дээд сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Япон Улсад суралцахыг хүсэж байгаа оюутан Японы Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Япон Улсад урьд нь суралцаж байсан бол 2010 оны 10 сарын 1-нээс өмнө эх орондоо эргэж ирсэн байх шаардлагатай. Энэхүү тэтгэлэгт зөвхөн япон хэл, соёлыг үндсэн мэргэжлээр суралцаж байгаа оюутан хамрагдана. Мөн одоо суралцаж байгаа их, дээд сургуулийнхаа шугамаар тэтэглэгт нэр дэвшиж байгаа бол Элчин сайдын яамны шалгалтад оруулахгүй. Хэрвээ давхар шалгалт өгвөл шалгалтад тэнцсэн ч тэтгэлэгт хамрагдах эрхгүй болох учраас энэхүү заалтыг онцгой анхаарна уу. 

Монгол-Японы төвөөс 2013 оны 2 дугаар сарын 18, 19-ний өдрийн 13.00-17.00 цагийн хооронд тэтгэлгийн хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийх бөгөөд 2013 оны 2 дугаар сарын 15 болон 18-21-ний өдрүүдэд 13.00-17.00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ:

1.    одоо сурч байгаа их, дээд сургуулийн тодорхойлолт /суралцаж буй мэргэжил, курс, элссэн он зэрэг мэдээллийг агуулсан/,
2.    сурлагын дэвтэр юмуу дүнгийн тодорхойлолт,
3.    иргэний үнэмлэх,
4.    сүүлийн 3 сарын дотор авахуулсан 4х3 хэмжээтэй 2 хувь цээж зураг /ижил/.

Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулна. Эхний шатанд 2013 оны 3 дугаар сарны 10-ны өдөр япон хэлний бичгэн шалгалт авч, дараагийн шатанд бичгэн шалгалтад амжилттай дүн үзүүлсэн оролцогчдоос 3 дугаар сарын сүүлчээр ярилцлагын шалгалт авч Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Японы их, дээд сургуульд суралцах оюутнуудыг сонгон шалгаруулна.
 


Японы Улсын Элчин сайдын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан